ontsgoi.jpg

2019-07-16 12:15
Дорноговь аймагт байрлах Баяжуулах үйлдвэрт хамгаалагч амиа алдсан осол болжээ. Тодруулбал, тус аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багийн “Зөрлөг” гэдэг газар жонш баяжуулах үйлдвэрийн цэвэр ус хадгалах усан санд гэрээт хамгаалагч нь живсэн байна. Тэрээр Хөвсгөл аймгийн харьяат 45 настай Д /эрэгтэй/ байсан бөгөөд энэ сарын 14-ний өдрийн 14:00 цагт усан санд орж живсэн нь тус компанийн […]

21-3.jpg

2019-07-16 12:14
Гуалиг, галбирлаг болох хүсэл ихэнх хүүхнүүдийн мөрөөдөл байдаг нь нууц биш. Хэрэв та турахаар нэгэнт шийдсэн бол дараах хүнсний бүтээгдэхүүнээс татгалзахыг зөвлөж байна. 1. Нүүрс усны өндөр агууламж бүхий “зууш” Гурилан бүтээгдэхүүнүүд нүүрс усны агууламж өндөртэйг бид мэднэ. Хатаасан талх, жигнэмэг төрлийн зүйл ч адил. Жаахан идчихэд гайгүй биз гэж тайвширч болохгүй. Бие организм эдгээр […]

nuat.jpg

2019-07-16 12:05
НӨАТ-ын урамшууллын 2019 оны зургадугаар сарын сугалааны тохирол долдугаар сарын 21-ний Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэд 2019 оны зургадугаар сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа энэ сарын 20-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. […]

undruus-unah.jpg

2019-07-16 11:59
Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд 5 давхар орон сууцны барилгын 5 дугаар давхрын тагтнаас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг өчигдөр (2019.07.15) 22:23 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 алба хаагч 9 минутын дараа очиход тус байрны оршин суугч 37 настай эмэгтэй О согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 5 […]

zasag.jpg

2019-07-16 11:45
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-д Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд оруулах саналаа хүргүүлсэн талаар мэдээлсэн. Тэгвэл Засгийн газар өнөөдөр (2019.07.16) Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн Засгийн газрын гишүүдийн саналыг тусган төсөл санаачлагчид уламжлахаар болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс дөнгөж сая […]

0000000-1.jpg

2019-07-16 11:41
Авто спортын “Торгоны зам-2019” авто раллигийн уралдаан ОХУ, Монгол, БНХАУ-ын нутгийг дамжин 10 үе шаттай 5000 гаруй км зайд явагдаж байна. Энэ сарын 6-нд эхэлсэн уралдаан өнөөдөр БНХАУ-ын Гансу мужийн Дунхуан хотноо барианд орсноор өндөрлөнө. Уралдаанд 36 улсын 97 тамирчин хүнд даацын ачааны автомашин, мотоцикл болон суудлын автомашины төрөлд өрсөлдөж байна. ОХУ-ын Эрхүү хотоос гараагаа […]

undug.jpg

2019-07-16 11:33
Иргэн Ц-гийн цайны газарт өчигдөр (2019.07.15) мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдын хамтарсан хяналт шалгалтыг хийжээ. Шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр илт муудсан, түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлж байсан тул түүхий өндөг 30 ш, чанасан өндөг 23 ширхгийг газар дээр нь устгаж, үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

hui-7.jpg

2019-07-16 11:17
Хүй долоон худагт энэ сарын 20, 21-нд зохион байгуулагдах “Их хурд”, өв соёлын фестивальд хурдан морь унах бүх хүүхдийг Мөнгөн гүүр эмнэлэг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар боллоо. Монголын морин спорт уяачдын холбооноос гурван жил тутамд зохион байгуулдаг шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд”, адуун өв соёлын фестиваль энэ жил найм дахь удаагаа зохион байгуулагдах бөгөөд […]

00000-1.jpg

2019-07-16 11:10
Хятадын эрх баригчид Шинжааны иргэдэд улс төрийн боловсрол олгох нэрээр баривчлан хорьж, эрүүдсэнийг эсэргүүцсэн дэлхийн 22 улс өнгөрсөн НҮБ-ын хүний эрхийн зөвлөлд хандан захидал бичсэн юм. Бээжингийн засаг захиргаа уг ажиллагаа нь терроризм, Исламын экстремист үзэлтэй тэмцэж буй арга хэмжээ бөгөөд хүний эрхийг зөрчсөн явдал байхгүй гэж тайлбарласан. Шинжаан дахь Бээжингийн бодлогыг шүүмжилсэн захидалд өрнөд […]

gol-2.jpg

2019-07-16 11:04
Голын усанд хүүхдийг хараа хяналтгүйгээр ойртуулахгүй байх талаар албаныхан сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол хүргэж байгаа ч хүүхэд голын усанд осолдсон мэдээ ирсээр байна. Тухайлбал, Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн “Хумхын-Ам” гэдэг газар тус сумын харьяат Б-гийн 1 нас 6 сартай хүү А өчигдөр 21:00 цагийн үед Тамир голын усанд живсэн байна. Орон нутгийн 30 иргэн […]