Дорноговь аймагт байрлах Баяжуулах үйлдвэрт хамгаалагч амиа алдсан осол болжээ. Тодруулбал, тус аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багийн “Зөрлөг” гэдэг газар жонш баяжуулах үйлдвэрийн цэвэр ус хадгалах усан санд гэрээт хамгаалагч нь живсэн байна. Тэрээр Хөвсгөл аймгийн харьяат 45 настай Д /эрэгтэй/ байсан бөгөөд энэ сарын 14-ний өдрийн 14:00 цагт усан санд орж живсэн нь тус компанийн дотоод камерын хяналтаар өчигдөр 12:40 цагт илэрчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын болон Цагдаагийн газрын алба хаагчид ослын газар ажиллаж мөн өдрийн 18:55 цагт 4 метрийн гүнтэй усан сангаас цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.