Иргэн Ц-гийн цайны газарт өчигдөр (2019.07.15) мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдын хамтарсан хяналт шалгалтыг хийжээ. Шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр илт муудсан, түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлж байсан тул түүхий өндөг 30 ш, чанасан өндөг 23 ширхгийг газар дээр нь устгаж, үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.