Дэлхийд

Хятадын эрх баригчдыг эсэргүүцэн 22 улс НҮБ-д захидал бичжээ

Хятадын эрх баригчид Шинжааны иргэдэд улс төрийн боловсрол олгох нэрээр баривчлан хорьж, эрүүдсэнийг эсэргүүцсэн дэлхийн 22 улс өнгөрсөн НҮБ-ын хүний эрхийн зөвлөлд хандан захидал бичсэн юм.

Бээжингийн засаг захиргаа уг ажиллагаа нь терроризм, Исламын экстремист үзэлтэй тэмцэж буй арга хэмжээ бөгөөд хүний эрхийг зөрчсөн явдал байхгүй гэж тайлбарласан. Шинжаан дахь Бээжингийн бодлогыг шүүмжилсэн захидалд өрнөд Европын орнууд, Канад, Япон, Австрали. Шинэ Зеланд нэгджээ.Хятадын бодлогыг эсэргүүцэх хөдөлгөөнд дэлхийн улс орнууд анх удаа олноороо нэгдсэн явдал гэнэ.

Түүнчлэн дэлхийн өөр 37 улс мөн НҮБ-ын хүний эрхийн зөвлөлд хандаж захидал бичжээ. Тэд Хятад улсыг хүний эрхийг хамгаалах үйлсэд гарамгай амжилт гаргаж байгааг нь магтан сайшаасан байна. Эдгээр 37 улсад ОХУ, Венесуэль, Умард Солонгос, Мьянмар, Куба, Туркменистан, Филиппин, Пакистан, Саудын Араб, Сири болон Африк тивийн олон орон оржээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close