tusul.jpg

2019-07-09 19:00
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай” хуулийн төслийг өнөөдөр (2019.07.09) УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин өргөн барилаа. Терроризмтой тэмцэх асуудлаар нийт 19 олон улсын гэрээ, баримт бичиг байдгаас Монгол Улс нийт 13 олон улсын гэрээнд нэгдэн орсон байна. Өнөөдрийн байдлаар манай улсад терроризмтой […]

kiosk.jpg

2019-07-09 18:56
Улсын бүртгэлийн зарим төрлийн үйлчилгээний хураамжийг КИОСК машин ашиглан төлж эхлэх арга хэмжээний нээлт өнөөдөр (2019.07.09) Дүнжингарав дахь нэг цэгийн үйлчилгээний төвд боллоо. Уг арга хэмжээг нээж Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж үг хэлэв. Тэрээр “Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гэрэгэ системс компанитай хамтран улсын тэмдэгтийн хураамжийг КИОСК машинаар төлөх үйлчилгээг шинээр нэвтрүүлж байна. Монгол […]

tahal-3.jpg

2019-07-09 18:46
Баян-Өлгий аймагт хоёр хүн тарваган тахал өвчнөөр өвчилсөн байж болзошгүй мэдээлэл гараад байсан. Тэгвэл эдгээр иргэдээс авсан шинжилгээний хариугаар тарваган тахал биш болохыг тогтоожээ. Иймд мэргэжлийн байгууллагын дүгнэлт, шинжилгээний хариу гараагүй байгаа үед олон нийтэд ташаа мэдээлэл түгээхгүй байхыг МХЕГ-аас хүссэн байна. Мөн хууль бусаар тарвага агнаж хүнсний болон эмчилгээний зориулалтаар хэрэглэж өөрт болон бусдад […]

silk-way-2019.jpg

2019-07-09 18:00
Улс дамнасан хамгийн том раллид зүй ёсоор тооцогддог тэмцээн энэ сарын 6-нд Эрхүү хотоос гараагаа амжилттай эхлүүлсэн бол өнөөдөр Монголын хилийн нутагт харамсалтай ослын мэдээг дуулгалаа. “Торгоны зам-2019” авто раллид оролцогчид өнөөдөр (2019.07.09) Алтанбулаг боомтоор нэвтэрч, манай улсад уралдаан үргэлжилж байна. 14:00 цагийн байдлаар 34 орны 729 зорчигч, 342 тээврийн хэрэгсэл манай улсад нэвтэрсэн гэх […]

shatahuun.jpg

2019-07-09 17:57
Шатахууны үний асуудлаар өнөөдөр (2019.07.09) Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр, Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Н.Энхцогт, Импортын судалгаа, гадаад эх үүсвэр хариуцсан мэргэжилтэн Х.Пүрэвдолгор нар хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл хийлээ. Уул уурхайн, хүнд үйлдвэрийн яамнаас “Шатахуун худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдэд жижиглэнгээр борлуулж буй шатахууны үнийг эдийн засгийн зохистой түвшинд тогтвортой байлгах” заалтыг […]

hudag.jpg

2019-07-09 16:52
Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар нь нийслэл Улаанбаатар хотын нийт хүн амыг унд ахуйн усаар хангаж, гарсан бохир усыг нь татан зайлуулан ажилладаг. Улаанбаатар хотод нийт хүн амын 60 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг бөгөөд тус хэсэгт цэвэр усыг зөөврөөр болон шугамаар түгээж, 228339 хэрэглэгчдийг унд ахуйн усаар хангаж байна. Ус сувгийн удирдах […]

uul-uurhai.jpg

2019-07-09 16:43
Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Австралийн “Golden Horde” компани Таван толгой ордод метаны нөөцийн судалгаа хийсэн байдаг. Урьдчилсан таамгаар зөвхөн нүүрсээр зогсохгүй метан хийн нөөц арвин байх магадлалтайг тогтоосон юм. Тэдний судалгаагаар Тавантолгой уурхай дахь метан хийн агуулгын хэмжээ, хийн чанарын үзүүлэлт “маш сайн” гэж гарчээ. Тиймээс Тавантолгойн бүлэг орд тэр чигээрээ метан хийн асар их […]

barilgiin-ajil.jpg

2019-07-09 16:27
Иргэдийн ая тухтай, аюулгүй баярлах нөхцөлийг бүрэлдүүлэх үүднээс Хан-уул дүүргийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчмын барилгуудын үйл ажиллагааг өчигдрөөс (2019.07.08) эхлэн энэ сарын 16-ны өдрийг дуустал түр зогсоолоо. Үүнд: • Хурд группийн захиалгаар баригдаж буй Цэнгэлдэх хотхон, • Академи хороолол, • Хүннү 222 хороололын барилгууд, • “Мон-Аса” ХХК-ны захиалгаар баригдаж буй 21 давхар […]

baigal.jpg

2019-07-09 16:16
Байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, өвөрмөц тогтоц, түүх, дурсгал, ховордсон ургамал, амьтдыг хамгаалах зорилгоор Засгийн газар зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөж байгаа юм. Энэ хүрээнд: – Онон, Балжын байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Батширээт, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр – Дэвэлийн арлын байгалийн нөөц газрын […]

gol-1.jpg

2019-07-09 16:08
Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулж, гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, голын […]