Баян-Өлгий аймагт хоёр хүн тарваган тахал өвчнөөр өвчилсөн байж болзошгүй мэдээлэл гараад байсан. Тэгвэл эдгээр иргэдээс авсан шинжилгээний хариугаар тарваган тахал биш болохыг тогтоожээ. Иймд мэргэжлийн байгууллагын дүгнэлт, шинжилгээний хариу гараагүй байгаа үед олон нийтэд ташаа мэдээлэл түгээхгүй байхыг МХЕГ-аас хүссэн байна.
Мөн хууль бусаар тарвага агнаж хүнсний болон эмчилгээний зориулалтаар хэрэглэж өөрт болон бусдад эрсдэл учруулахгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас сэрэмжлүүллээ.