Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар нь нийслэл Улаанбаатар хотын нийт хүн амыг унд ахуйн усаар хангаж, гарсан бохир усыг нь татан зайлуулан ажилладаг. Улаанбаатар хотод нийт хүн амын 60 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг бөгөөд тус хэсэгт цэвэр усыг зөөврөөр болон шугамаар түгээж, 228339 хэрэглэгчдийг унд ахуйн усаар хангаж байна.
Ус сувгийн удирдах газраас Үндэсний их баяр наадмаар ус түгээх байрууд буюу худгууд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана гэж мэдээллээ.