ajliin-heseg.jpg

2019-07-09 16:01
Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгүүд өнөөдөр (2019.07.09) хуралдаж байна. Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд ажлын хэсгийг МУИС-ийн Хууль зүйн […]

shonhor.jpg

2019-07-09 15:54
Ашиг олох зорилгоор идлэг шонхор шувууг гадаад улсад гаргахыг хориглосон шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар таван жилийн хугацаагаар сунгав. Хууль бусаар барьж гадаадад гаргахыг завдах зэргээс сэргийлж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Засгийн газрын 2013 оны 15 дугаар тогтоолоор идлэг шонхор шувууг арилжааны зориулалтаар гадаад улсад гаргахыг хориглон 2015 оноос хойш арабын орнуудын хаан, […]

garam.jpg

2019-07-09 15:44
Амгалангийн 413 км буюу Том холбохын гарам дээр өнөөдөр 11:40 цагийн орчимд сэлгээний галт тэрэг Тoyota prius маркийн автомашинтай мөргөлдөж, хоёр хүн гэмтсэн осол гарчээ. Гармын анхааруулах улаан гэрэл асч, хаалт бууж байх үед автомашин гарам руу орсон байна. Цагдаагийн байгууллага хуулийн дагуу шалгалтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хийж байна. Иймд ард иргэдэд анхааруулахад, өөрсдийн болон өрөөлийн […]

erdene-s-1.jpg

2019-07-09 15:27
Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ өнөөдөр (2019.07.09) Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барив. Байнгын ажиллагаатай парламентын нийт гишүүдийн 75 орчим хувь нь дараагийн сонгуулийн үр дүнгээр шинэчлэгдэн сонгогддог болохыг холбогдох тоон мэдээллийн дүнгээс харж болно. Өөрөөр хэлбэл сонгогчид […]

boo.jpg

2019-07-09 15:21
Якутын бөө Александр Габышев Якутаас нийслэл Москваг чиглэн дөрвөн сарын турш алхаж байна. Тэрбээр 2021 он гэхэд Москвад очиж, Владимир Путин хэмээх “чөтгөр”-ийг зайлуулах гэнэ. Уг бөө Оросын Ерөнхийлөгчийг хар хүчний амилсан чөтгөр гэж үздэг. Үүнийг бөөгийн тусламжтайгаар л дарах боломжтой гэдэг. Габышев 2000 орчим километр замыг туулах явцдаа хэдэн зуун жолоочтой таарч, интернэтээр бичлэг […]

Ulaanbaatariinshagnal2_20190709025956.jpg

2019-07-09 15:09
Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол болон Нийслэлийн Засаг даргын Захирамжаар нэр бүхий иргэдийг нийслэлийн Төр, захиргааны болон олон нийт, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн […]

naadam.jpg

2019-07-09 15:09
Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдөр НҮНТ-ийн Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил зэрэг 4 төвөөр “ХУР” Төрийн мэдээлэл солилцооны систем ашиглан хурууны хээгээр таниулан борлуулж байна. Ингэхдээ нэг хүнд хоёроос илүүг олгохгүй бөгөөд олон тооны тасалбар авч дамлан худалдахыг хязгаарлах, цахимаар тасалбар авсан иргэд биечлэн очиж дахин тасалбар авах боломжгүй байхаар цахим зохицуулалт хийжээ. Наадмын тасалбарын […]

190704151647-newlyweds-at-100-and-102-exlarge-tease-1024x538.jpg

2019-07-09 15:03
Жон, Филлис Кук хэмээх залуу хос Охайо дахь хөгшчүүдийн асрамжийн газартаа хамтын шинэ амьдралаа эхлүүлсний баяраа тэмдэглэж байна. Дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин Жон өдгөө 100 настай бол шинэхэн эхнэр Филлис нь 103 насыг зоогложээ. Филлис Кукийн хувьд урт насалж байгаа нь тийм ч гайхмаар үзэгдэл биш юм. Учир нь түүний ээж 106 нас хүрч […]

bezymjannyj-kollazh-45.jpg

2019-07-09 14:56
Korean Air-ын нисгэгч нислэгийнхээ үеэр согтууруулах ундаа нэхэж, түүнд дарс аягалж өгөөгүй онгоцны үйлчлэгчтэй хэрэлдсэн тохиолдол гарчээ. Гэвч хөлгийн ахмад аман анхааруулга аваад л өнгөрч, түүнд гомдол гаргасан онгоцны үйлчлэгч ажлаасаа халагдсан байна. Агаарын хөлгийн ахмад хоёр ч удаа согтууруулах ундаа нэхсэн гэнэ. Эхнийх нь нислэгийн өмнө зорчигчдод оргилуун дарс санал болгох үед, хоёр дахь […]

deeltei.jpg

2019-07-09 14:52
“Дээлтэй Монгол” наадам, “Улаанбаатарын үдэш” цэнгүүнийг зохион байгуулагчид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Үндэсний их баяр наадмын хүрээнд нийслэлийн хэмжээнд дөрвөн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнээс гадна Сөүл, Улаанбаатар хотын ах дүүгийн харилцаа тогтоосны 25 жилийн ойг угтан долоодугаар сарын 13-нд АСА циркийн өмнөх задгай талбайд “Сөүл хотын захиргааны нэрэмжит өдөрлөг”-ийг зохион байгуулах ажээ. Энэ […]