Амгалангийн 413 км буюу Том холбохын гарам дээр өнөөдөр 11:40 цагийн орчимд сэлгээний галт тэрэг Тoyota prius маркийн автомашинтай мөргөлдөж, хоёр хүн гэмтсэн осол гарчээ.
Гармын анхааруулах улаан гэрэл асч, хаалт бууж байх үед автомашин гарам руу орсон байна. Цагдаагийн байгууллага хуулийн дагуу шалгалтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хийж байна.
Иймд ард иргэдэд анхааруулахад, өөрсдийн болон өрөөлийн амь нас эрүүл мэнд, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангах үүднээс замын хөдөлгөөний дүрмийг баримталж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. Яараад яахав дээ. “Монголчууд бид сайн явж ирсэн үү?” гэж асуудаг болохоос “Хурдан яваад ирэв үү?” гэж асуудаггүй билээ.