Korean Air-ын нисгэгч нислэгийнхээ үеэр согтууруулах ундаа нэхэж, түүнд дарс аягалж өгөөгүй онгоцны үйлчлэгчтэй хэрэлдсэн тохиолдол гарчээ. Гэвч хөлгийн ахмад аман анхааруулга аваад л өнгөрч, түүнд гомдол гаргасан онгоцны үйлчлэгч ажлаасаа халагдсан байна.
Агаарын хөлгийн ахмад хоёр ч удаа согтууруулах ундаа нэхсэн гэнэ. Эхнийх нь нислэгийн өмнө зорчигчдод оргилуун дарс санал болгох үед, хоёр дахь нислэгийн үеэр нэхжээ. Тэрбээр онгоцны үйлчлэгч дарс авч явааг харчихаад хүмүүст мэдэгдүүлэхгүйн тулд цаасан аяганд хийж өгөхийг гуйжээ.
Үйлчлэгч ч нисгэгчийн шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, дүрэм зөрчсөн үйлдэл болно гээд ахлах үйлчлэгчдээ алтан хошуу өргөсөн байна. Харин ахлах үйлчлэгч нь хоёрдугаар нисгэгчид хэлснээр энэ явдал компани даяар ил болж, дотоод хяналт шалгалт хийхэд хүргэжээ. Гэтэл шалгалтын үр дүнд нисгэгчийг буруутгах шууд нотолгоо байгаагүй, хэлснийг нь буруугаар ойлгосон гэдэг үндэслэлээр нисгэгч аман донгодолтоор хэргээс мултарч, харин мэдээллийг задруулсныхаа төлөө үйлчлэгч ажилгүй болжээ.