03-17.jpg

2019-06-12 19:01
Монголдоо анхдагч гэгддэг тансаг зэрэглэлийн дотуур хувцасны бренд Алтжин фейшн энэ жил ээлжит шуугиант загварын шоугаа хийхээр бэлтгэл ажилдаа хэдийн ороод байна. Өнгөрсөн долоо хоногт тэдний зураг авалт дээр Германаас гэрэл зурагчин ирж ажилласан байна. Мөн энэ жилийн онцлог нь “Стар тв“, “Fitbox – 976”, “GOSHA”, “MMA FITNESS”, “J-Salon” зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд шоуныхаа бэлтгэл ажлыг Vlog, нэвтрүүлэг зэргээр контент болгон нийтэлж байгаа юм байна.      Шоуны бэлтгэл ажлын дугаар нэвтрүүлгүүд бямба гараг бүрийн […]

02-15.jpg

2019-06-12 18:56
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар “НЭГ ӨРХ-НЭГ АЖЛЫН БАЙР” дэд хөтөлбөрийн үндсэн зорилтын хүрээнд иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг нэг дороос үзүүлэх зорилготойгоор “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийг байгуулан ажиллаж байна. Тус төв нь ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагуудаас ажлын байрны захиалга авах, ажил хайгч иргэнийг бүртгэх, ажилд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллээр […]

sugar.jpg

2019-06-12 18:10
Амттанд дургүй хэн байлаа. Таргалуулж, шүд өвтгөдгийг нь мэдсээр байж чихэрлэг зүйлсэд ухаангүй дурладаг хүн тоймгүй олон. Харин тэр бүх амттаны эх бол мэдээж элсэн чихэр. Британичуудын цагаан алт хэмээсэн эл нунтаг эд XVI зууны эхэнд сая сая африкчуудыг Америкт аваачсан. Карибын тэнгис дэх бүх улс, өмнөд Америкийн дийлэнх хэсэг болон АНУ-ын өмнөд нутгийн түүхийг […]

uuuuuuuuuuuulzalt1_20190612051729.jpg

2019-06-12 17:58
Швейцарийн хөгжлийн агентлаг, ХБНГУ-ын Холбооны эдийн засаг хөгжлийн яамны хамтарсан санхүүжилттэй Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн хүрээнд 2018 онд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 53 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 90, 127 дугаар цэцэрлэгүүдийн дулаан алдагдлыг бууруулж, эрчим […]

zandanshatar.jpg

2019-06-12 17:51
УИХ-ын чуулганы өнөөдрийн (2019.06.12) хуралдааны эхэнд Ерөнхийлөгчийн хоригийн асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Ингээд Ерөнхийлөгчийн уг хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн тул Ерөнхийлөгчийн хоригийн тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад 42 гишүүний 27 нь буюу 64.3 […]

gazar.jpg

2019-06-12 17:18
Улсын их хурлын Өргөдлийн байнгын хорооноос 2018 оны зургаадугаар сард Туул гол бохирдсон, усны нөөц багассан, голын эрэг дагуу газар олгосон, барилга барьсан, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон талаар иргэд, төрийн бус байгууллагаас ирүүлсэн өргөдлийн дагуу хуулийн хэрэгжилтийг хангаж, зөрчлийг арилгахтай холбогдсон тусгай хамгаалалттай газар нутагт үүссэн суурьшлын бүсийн асуудал, газрын зөвшөөрөлгүй болон зөшөөрөлтэй ч […]

ayursaihan-t.jpg

2019-06-12 17:11
Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хурлаар өнөөдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар хаалттай мэдээлэл хийсэн. Улмаар Байнгын хорооноос уг асуудалтай холбоотойгоор тогтоолын төсөл хэлэлцэн баталжээ. Тухайн төсөлд дипломатуудыг томилж байгаа […]

police.jpg

2019-06-12 16:20
Албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдын гарт амиа алдсан замын цагдаагийн зохицуулагч Д.Ганбатын ар гэрт орон сууц худалдан авахад нь Засгийн газрын нөөц хөрөнгөөс дэмжлэг үзүүлэхээр болжээ. Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2001 оны тавдугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө замын цагдаагийн зохицуулагч Д.Ганбат албан үүргээ гүйцэтгэж явахдаа бусдын гарт олон удаа хутгалуулан амиа алдсан байдаг. […]

football-1.jpg

2019-06-12 16:07
Монголын шигшээ баг Бруней Даруссаламын талбайгаас шаардлагатай үр дүнгээ авч, хоёр тоглолтын нийлбэр дүн 2:3-аар 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны хэсэгт орох эрх авлаа. Бруней Даруссаламын шигшээ баг өөрсдийн талбайдаа тэс өөр тоглолтыг үзүүлэн эхний хагаст манай багийг 2:0-ээр тэргүүлж байв. Нэг гоол оруулахад л нөхцөл байдал манай талд шийдэгдэх эгзэгтэй мөчид […]

thumb_size.jpg

2019-06-12 16:03
Өнгөрөгч гурван жил байгаа, эс байгаа нь бараг мэдэгдэхгүйгээр өнөөдрийг хүрч ирсэн АН-ынхан гэнэтхэн эрх баригч МАН-ын болон Засгийн газар, салбар яамдын бодлого, үйл ажиллагаа, нийслэлд хэрэгжүүлж байгаа ажлуудыг “буруутгаж шүүмжлээд” эхлэв. Ингэхдээ олон нийтэд хандан хэвлэлийн хурал хийх, фэйсбүүк, твиттерээр дамжуулан “шүүмжлэх, харлуулах”, аль нэг албан тушаалтан, сайд дарга нар руу тухайлан “дайрах” гэсэн […]