Өнгөрөгч гурван жил байгаа, эс байгаа нь бараг мэдэгдэхгүйгээр өнөөдрийг хүрч ирсэн АН-ынхан гэнэтхэн эрх баригч МАН-ын болон Засгийн газар, салбар яамдын бодлого, үйл ажиллагаа, нийслэлд хэрэгжүүлж байгаа ажлуудыг “буруутгаж шүүмжлээд” эхлэв. Ингэхдээ олон нийтэд хандан хэвлэлийн хурал хийх, фэйсбүүк, твиттерээр дамжуулан “шүүмжлэх, харлуулах”, аль нэг албан тушаалтан, сайд дарга нар руу тухайлан “дайрах” гэсэн сценариар явж байгаа нь сайн ажиглавал тодорхой харагдаж байна.
Ардчилсан нам 2012-2016 онд УИХ-д олонхи болж, Засгийн эрх болоод Нийслэлд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. Тухайн үед тэд өөр хоорондоо хөлөө нийлцэн, фракци жигүүрээрээ талцан, Засгийн газраа гурвантаа унагааж, Чингис, Самуурай, Дим Сам бондоор дамжуулан бусад улс орнуудаар их хэмжээний мөнгө босгон түүгээрээ зам дэд бүтцийн ажлуудыг хийсэн нь сайшаалтай боловч, үргүй зарцуулсан, өөр хоорондоо зувчуулан улс оронд их хэмжээний өр үлдээсэн байдаг. Тиймээс өдгөө Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн асан фортуна Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, мөн Хотын дарга асан Э.Бат-Үүл төрсөн хүү Б.Чулуудайн хамтаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа билээ. АН-ыг сонгохоор улс орон ямар болдог гэдгийг, тэд хэрхэн “төрөөр” тоглодог гэдгийг монголын ард түмэн хэдийнэ гадарладаг болсон биз.
АН-ын Засгийн газрын үед үр дүнгүй зарцуулагдсан бондын өрийг өдгөө татвар төлөгчид, монголын ард түмэн төлж байгаа гэдгийг бид мартах учиргүй.
Үүнийг орхиод үндсэн асуудалдаа орьё. Ойрноос АН-ын улс төрийн идэвхжил сэргэсэн гэдгийг нийтлэлийн эхэнд дурьдсан. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар ОХУ-д элчин сайдаар ажиллаж байсан АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа намын нөхөдтэйгээ уулзан пиарын зөвлөгөө өгч, түүнийгээ ажил хэрэг болгохыг уриалжээ.
Түүний зөвлөгөөг АН-ын удирдах бүрэлдэхүүний хэмжээнд дэмжин ажиллахаар болж, энэ дагуу АН-ын лидрүүдийн зүгээс УИХ, Засгийн газрын гишүүд, салбарын сайдууд, Хотын удирдлагуудыг тус бүрээр нь “амлан” авч, тусгайлан шүүмжлэх, довтлон харлуулах үйл ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлэх, үүнийгээ хэвлэл мэдээллийн байгууллагаар сайн сурталчлах, хэвлэлийн хурал хийж олон нийтэд хүргэх, шаардлагатай бол хөрөнгө мөнгө хаях, үүнийгээ өөрсдөө хариуцан шийдвэрлэн ажиллах, улмаар 2020 оны УИХ-ын сонгуульд АН ялалт байгуулвал тухайн салбарынхаа сайд болох боломжтой гэдгийг чиглэл болгожээ.
Энэ дагуу бидэнд одоогоор тодорхой мэдэгдэж байгаагаар:
Эрүүл мэндийн яам – АН-ын гишүүн, АН-ын засаглалын үед ЭМ-ийн дэд сайдаар ажиллаж Ж.Амарсанаа,
Хууль зүй, дотоод хэргийн яам – өмнө нь АН-ын үед салбарын сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин,
ХХААХҮЯ – УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж,
Хотын дарга – НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү нар тус тус “амлан авч”, өөр өөрсдийн зүгээс тодорхой акциудыг хэрэгжүүлж, 2020 оны сонгуульд ялбал тухайн салбарын сайд, Хотын дарга болох санаархалаа ажил хэрэг болгохоор эхлүүлжээ.
УИХ-ын 2020 оны сонгуульд АН ялалт байгуулахын төлөө тэд улайран зүтгэж, “Хүн байвал баримт байна” гэдэг зарчимаар ажиллаж, “харлуулж, муулж, буруушааж” болох бүх үндэслэлийг дөвийлгөж, хэвлэл мэдээллийг хэрэгсэл, сошиалаар дамжуулан МАН-ыг, Засгийн газрын гишүүдийг, Хотын удирдлагуудыг, тэдгээрийн багийг олон нийтэд ямар ч үнэр хамаагүй буруутгаж харуулахаар улайран зүтгэж байгаагийн цаад шалтгааныг иргэд, сонгогчид ойлгож байгаа гэдгийг АН-ынхан харин анзаарах сөхөөгүй явна.
Эх сурвалж: buzznews.mn