gol.jpg

2019-05-11 11:48
Загас барихаар яваад Орхон голд осолдсон харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Мангирт багийн “Цастын нуга” гэдэг газар Орхон голд загас барихаар явсан залуу уржигдар /2019.05.08/ сураггүй алга болжээ. 47 настай Б нь 18.00 цагаас хойш гэрийнхэнтэйгээ холбоо тасарсан бөгөөд ар гэрийнхэн нь түүнийг усанд осолдсон байж магадгүй гэж үзээд аймгийн Онцгой байдлын газарт […]

sport.jpg

2019-05-11 11:24
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит “Их дуулга” Азарбайжаны Баку хотод өчигдөр (2019.05.10) эхэллээ. Дэлхийн шилдэг бөхчүүд олноор ирсэн Бакугийн “Их дуулга”-д 56 орны 431 /эрэгтэй 256, эмэгтэй 175/ жүдоч өрсөлдөж буй тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж медальтнууд тодорлоо. Манай улсаас олимпийн мөнгөн медальт, […]

too.jpg

2019-05-11 11:19
Улаанбаатар хотын ногоон байгууламжийн бүтэц бүрэлдэхүүн, төрөл зүйлийг олшруулах, шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөн сайжруулах, эрдэмтэн судлаачдын сорил туршилтын үр дүнд батлагдаж шалгарсан арга технологийн дагуу мод, сөөг, өвслөг ургамлыг ногоон байгууламжинд нэвтрүүлэх зэрэг асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагч С.Амарсайхан ШУА-ийн холбогдох хүрээлэнгийн эрдэмтэн судлаач нартай санал солилцлоо. Уулзалтын үеэр хотын Захирагч С.Амарсайхан […]

bayr.jpg

2019-05-11 11:05
Удахгүй болох хүүхдийн баярыг угтаж МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд тавигдах шаардлагыг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангуулах зорилгоор хүнс импортлогч аж ахуйн нэгж, байгууллагуудад сургалт зохион байгууллаа. Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн импортлоход тавигдах шаардлага, баримт бичгийн бүрдэл, шошгололт, хадгалалт, тээвэрлэлт, сав, баглаа, боодолд тавигдах эрүүл ахуйн шаардлага, эрүүл […]

japan-1.jpg

2019-05-11 10:31
Япон улсад хөл тавих даруйдаа л нийгмийн хэв журмыг шагшмаар байсан. Гудамж нь цэвэрхэн, хүмүүс нь нам гүм, эелдэг боловч хачин жигтэй зүйлсэд дуртай. Японд амьдрах эсвэл аялаад өнгөрөх төдийд л амьдралд хэрэг болох чухал зүйлсийг сурч чаддаг. Энэ улсад орж ирэхдээ ямар хүн байсан тэр хэвээрээ буцна гэж байхгүй. Иймд гадаад хүмүүст ямар сэтгэгдэл […]

AA01.jpg

2019-05-11 10:19
Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдаж хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд нээлттэй байршуулж байна. Энэ хүрээнд нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага болох аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харъяа агентлагийн нийт 15500 […]

1russia.jpg

2019-05-11 10:02
Үзэгчид тэднийг кино дэлгэцийн од гэж мэддэг болохоор фронтын тэргүүн эгнээнд явж, окопонд тулалдаж явсан гэж төсөөлөх ч үгүй биз ээ. Олон хүн тэднийг залуу насаа дайнд өнгөрөөж, хүнд шарх авсан гэдгийг мэдэхгүй. Дайны үеэр олсон хүн шарх, сэтгэлийн хөндүүрээсээ болоод тэд зураг авалтын талбай дээр бусад жүжигчдээс ч илүү хүч чармайлт гаргадаг байсан биз […]

23-2.jpg

2019-05-11 10:01
Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал УИХ дээр асуудал дэгдээж байна. Энэ талаар өчигдөр Эрчим хүчний сайд, УИХ-ын Ц.Даваасүрэн мэдээлэл өглөө. Ц.Даваасүрэн: Албан тушаал авлигын хэрэгтэй холбоотой зарим нэг хөөн хэлэлцэх хугацааг богино болгосон тал байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд Эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэсэн хуулийн заалт хүртэл оруулсан байгаа. Энэ […]

hamtlag.jpg

2019-05-11 09:59
 “Никитон” хамтлагийн 25 жилийн энэ жил тохиож байна. Тэд ойгоо өргөн цар хүрээнд, нүсэр тэмдэглэхээр төлөвлөн шинэ цомог, тоглолтоо тун удахгүй сонсогч, фенүүддээ хүргэхээр хэдийнээ ажилдаа оржээ. Өнөөдөр (2019.05.11) Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд “Никитон” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ 100 мод тарих тарих болжээ. Жил бүрийн 5 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтээр […]

shuurga.jpg

2019-05-11 09:52
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Өмнөговийн өмнөд, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Өнөөдөр Өвөрхангай өмнөд, Дундговийн нутгаар цасан шуурга шуурна. Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр говь талын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, сэрүүсэхийг анхааруулж байна. 2019 […]