Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал УИХ дээр асуудал дэгдээж байна. Энэ талаар өчигдөр Эрчим хүчний сайд, УИХ-ын Ц.Даваасүрэн мэдээлэл өглөө.
Ц.Даваасүрэн: Албан тушаал авлигын хэрэгтэй холбоотой зарим нэг хөөн хэлэлцэх хугацааг богино болгосон тал байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд Эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэсэн хуулийн заалт хүртэл оруулсан байгаа.
Энэ бүх авлигын хэрэгтэй холбоотой асуудлуудыг хөндөхөд хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байна гэж харж байна. Эдийн засгийн ил тод байдалтай холбоотой хууль гэж гаргаад янз бүрийн авлигал эдийн засгийн холбоотой гэмт хэргүүдийг Эрүүгийн хэрэг шалгадаг байгууллага дээр очиход Эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэсэн заалт хүртэл оруулсан.
Ингээд янз бүрийн авлигын албан тушаалтай холбоотой асуудлыг хөндөхөд хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байна.
Сая АТГ-ын огцорсон дарга нь ажлаа өгөхдөө хэлсэн. 33 их наядын асуудлыг та нар нуугаад дарчихсан гэж. Энэ үнэн шүү дээ. Эдийн засгийн ил тод байдлын хууль өршөөлийн хууль хоёрыг зэрэг явуулчихсан.
Иргэд болохоор өршөөлийн хуулийг нь анхаараад эдийн засгийн ил тод байдлын тухай хууль албан тушаалын эрх мэдлээ ашиглаж хууль бусаар орлого олох гэсэн улсуудын үүнийгээ далдлах гэсэн хуулийн мэдэхгүй баталчихсан.
Тухайн үед бол хэдхэн гишүүд бие даан ажилласан гурван гишүүн хэлж байсан байх. Бусад нь бол дэмжээд л баталчихсан. Энэ хуулийн цаана бол өнгөрсөн хугацаанд үүссэн авлигал эдийн засгийн гэмт хэрэгтэй холбоотой асуудлууд нууцлагдаад эсвэл цайрсан гэж ойлгож болно.