“Никитон” хамтлагийн 25 жилийн энэ жил тохиож байна. Тэд ойгоо өргөн цар хүрээнд, нүсэр тэмдэглэхээр төлөвлөн шинэ цомог, тоглолтоо тун удахгүй сонсогч, фенүүддээ хүргэхээр хэдийнээ ажилдаа оржээ.
Өнөөдөр (2019.05.11) Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд “Никитон” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ 100 мод тарих тарих болжээ.
Жил бүрийн 5 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгож зарласан. Тиймээс амралтын өдрөөj гэр бүлээрээ салхилж, мод тарихыг хүссэн хэн бүхэн тэдэнтэй нэгдэж болох нь ээ.