Загас барихаар яваад Орхон голд осолдсон харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Мангирт багийн “Цастын нуга” гэдэг газар Орхон голд загас барихаар явсан залуу уржигдар /2019.05.08/ сураггүй алга болжээ.
47 настай Б нь 18.00 цагаас хойш гэрийнхэнтэйгээ холбоо тасарсан бөгөөд ар гэрийнхэн нь түүнийг усанд осолдсон байж магадгүй гэж үзээд аймгийн Онцгой байдлын газарт хандсан байна. Дуудлагын дагуу нийт 12 алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өчигдөр /2019.05.09/ 09.00 цагт Б-ийн цогцсыг уснаас гаргаж аймгийн цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.