Хятадын алдартай эрүүл мэндийн зөвлөгч Чен Ли энэхүү жорыг хүмүүст танилцуулж, тэр дороо л хүмүүсийг гайхшруулж эхэлсэн юм. Учир нь тус жороор бэлтгэсэн шүүс нь элэг болон бөөрийг цэвэрлэж, дархлааг дэмжиж дээрээс нь сарын тэмдгийн өвдөлтийг намдаах зэрэг олон ашиг тустай аж.
Орц:
Хүрэн манжин – 1 ширхэг
Лууван – 2 ширхэг
Алим – 1 ширхэг
Бэлтгэх арга: Бүх ногоонуудаас шүүсийг нь шахаж аваад, хольж бэлтгээрэй. Үүнийгээ 1 цаг хөргөгчинд хадгалаад, ууж болох юм.
Хүрэн манжингийн ач тус
Хүрэн манжинд агуулагдах битацианин нь биеэс хорт бодисыг гадагшлуулах, хорт хавдраас сэргийлэх үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс гадна холестриныг бууруулдаг болохыг дурдах нь зүйтэй болов уу.
Хүрэн манжин нь В1, В2, В12, С витамин болон фолийн хүчлээр баялаг юм. Мөн хүрэн манжингийн шүүс нь цусны даралтыг бууруулж, зүрх судасны өвчнөөс сэргийлдэг.
Луувангийн ач тус
А витаминаар баялаг лууван нь хараа сайжруулдаг гэдгийг та ч бас сайн мэдэх биз ээ. Мөн лууванд агуулагдах амин дэмүүд нь хөхний, бүдүүн гэдэсний болон уушигны хорт хавдраас сэргийлдэг төдийгүй элгийг цэвэрлэж, арьсны цэвэр байдалд анхаарах юм.
Алимны ач тус
А болон С витаминаар баялаг алим нь турахад туслах төдийгүй дархлааг дэмжиж, биеийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулна. Үүнээс гадна зүрхэнд сайнаар нөлөөлдөг.