Энэ жил улсын хэмжээнд хуурайшилт ихтэй ялангуяа зүүн гурван аймагт хуурайшилтын зэрэг 90-ээс дээш хувьтай байгаа нь түймэр гарах томоохон шалтгааны нэг болж байгаа юм.
Хэнтий аймгийн Батширээт суманд байрладаг Монгол Улсын хилийн 783 дугаар баганын чиглэлээр ойн түймэр дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 15.13 цагт орж ирсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ. Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид нутгийн иргэд галыг тавдугаар сарын 7-ны өдөр цурманд оруулсан.
Түймрийн өргөн 15 км, урт 13 км үргэлжлэх бөгөөд урьдчилсан байдлаар 19.500 га ой шатжээ. Гэвч маргааш нь буюу энэ сарын 8-ны өдрийн 14.37 цагт Монгол Улсын хилийн 778-779 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас дахин түймэр орж ирсэн учраас Үндэсний аюулгүй байдлын 30 алба хаагч, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 46 алба хаагч, нийт 77 алба хаагч түймрийг цурманд оруулсан байна.