Япон улсад хөл тавих даруйдаа л нийгмийн хэв журмыг шагшмаар байсан. Гудамж нь цэвэрхэн, хүмүүс нь нам гүм, эелдэг боловч хачин жигтэй зүйлсэд дуртай.
Японд амьдрах эсвэл аялаад өнгөрөх төдийд л амьдралд хэрэг болох чухал зүйлсийг сурч чаддаг. Энэ улсад орж ирэхдээ ямар хүн байсан тэр хэвээрээ буцна гэж байхгүй.
Иймд гадаад хүмүүст ямар сэтгэгдэл төрүүлдэг, юуг дахин тунгааж, өөрийн бодол, үйлдэл, ертөнцийг үзэх үзлээ өөрчилдөг талаар бичихээр шийдлээ.
Нэг: Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ
Японд ирвэл хүмүүсийн тусыг хүлээн аваад зогсохгүй түргэхэн буцааж өгөх хэрэгтэй болохыг ойлгоно. Аль болох хурдан хугацаанд бусдын ачийг хариулах хэрэгтэй. Та талархал илэрхийлсэн зурвас хэзээ ч бичиж байгаагүй юу? Эсвэл төрсөн өдрийн мэндчилгээний карт худалдан авч байсан ч илгээж байгаагүй юу? Японд хэзээ ч ийм зүйл болдоггүй. Ач хариулах явдал бол хүмүүс хоорондын харилцааны оргил хэсэг нь болдог.
Нөгөө талаар тус улсад хүний ачийг хариулах нь илүү хялбар байдаг. Учир нь таны өмнө олон сонголт бий. Хэрэв хэн нэгэн танд шинэ байр луугаа буйдан оруулахад туславал автомат машинаас ундаа авч өгснөөр талархлаа илэрхийлж байгаа юм. Хэн нэгний төлөөх үйлдэл тань сэтгэл гаргасан үйлдлээр хариулагдана.
Хоёр: Хүмүүстэй дахин уулзахдаа талархах
Үүгээр зогсохгүй Япон хүмүүс дахин таарахдаа л заавал талархсанаа дахин илэрхийлдэг зуршилтай. Таны хувьд хэтрүүлж байгаа мэт санагдах авч хүлээн авч буй хүнд нь үнэхээр таатай байдаг. “Тэр өдөр буйдан өргөхөд тусалсанд баярласан шүү”. Сайхан байгаа биз?
Гурав: Боловсон зан ‘баярлалаа, тэгэх үү’ гэдгээр хязгаарлагдахгүй
Японы соёлд боловсон зан гүнээ нэвчсэн бөгөөд хүмүүсийн ярианд хүртэл суусан байдаг. Таныг тортой юмаа барин дэлгүүрээс гарахад дэлгүүрийн хаалгач таныг даган явж хаалга онгойлгож, ресторан руу ороход тантай мэндэлж, угтан авна.
Хэрэв хэн нэгнээс зүг чиг асуухаар болбол гараараа маш тодорхой зурж өгөх юм уу дэлгүүрийн хаалгач ажлын байраа орхиод таныг дөхүүлж өгөх болно. Эелдэг зан бол тэдний хувьд өөрийгөө бага зэрэг умартах юм. Бусдын төлөө замаасаа хазайж надад ямар хэрэгтэй билээ гэж бодохгүй байх юм.
Дөрөв: Бусдыг эхэнд тавих
Хүмүүсийг хэр чухал хүн болохыг нь мэдрүүлэх хамгийн сайхан арга бол тэднийг тэргүүнд тавих юм. Найздаа тортны хамгийн том хэсгийг өгөх, рестораны хамгийн гоё суудлыг ээждээ олж өгөх, зургийн төв хэсэгт зочноо суулгах бол Япончуудын өдөр тутмын амьдрал.
Японы уламжлалт байрнуудад хүртэл зочинд зориулсан суудал байдаг. Хүмүүст яагаад онцгой мэдрэмж төрүүлж болохгүй гэж? Та дэлгүүрээс бялуу эсвэл амттан авсан уу? Тэгвэл хөршдөө эсвэл найздаа илүүг авч ирээд тэдэнд санаа тавьдаг болохоо илэрхийлэх хэрэгтэй. Хүмүүс хоорондын харилцааг тэмдэглэх олон арга тэдэнд бий.
Тав: Бүлгийн хүн бүрийн хамруулах
Японд бол сонирхож байгаа хүн бүрийг хамруулдаг. Тэдгээр хүмүүсийн заримд нь та дургүй байсан ч хамруулдаг. Найзуудтайгаа л пиво хувааж ууна эсвэл ажлынхаа зарим хүмүүсийг л урина гэсэн зүйл байхгүй. Зарим хүмүүс нь үлддэг хачин мөч Япон улсад лав тохиохгүй.
Мөн хүн бүр зурганд багтдаг. Тухайн хүн нь хамаатан, найз тухайн үйл ажиллагааны нэг хэсэг байх нь хамаагүй. Хүн бүрийг хамруулна гэдэг нь хүн бүрийг хүлээн зөвшөөрөхийг мөн ондоо хүмүүсийг тэвчиж бай гэсэн хичээлийг бид бүгдэд зааж байна.
Эх сурвалж: Ухаан далай номоос эхтэй цахим ном
2 comments
Гоё шүү, бидний цөөхөн монголчууд ингэж чадахгүй байсаар мөхөХ гэж буй нь эмгэнэлтэЙ
JAPAN-ii soyoloos ihiig suraltsaj, dagaj duurai za novshnuudaa…..