Удахгүй болох хүүхдийн баярыг угтаж МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд тавигдах шаардлагыг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангуулах зорилгоор хүнс импортлогч аж ахуйн нэгж, байгууллагуудад сургалт зохион байгууллаа.
Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн импортлоход тавигдах шаардлага, баримт бичгийн бүрдэл, шошгололт, хадгалалт, тээвэрлэлт, сав, баглаа, боодолд тавигдах эрүүл ахуйн шаардлага, эрүүл ахуйн тухай хуульд заагдсан импортын барааны хяналт шалгалт, зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага зэрэг сэдвээр хичээл зааж, зөвлөгөө өгөн гарын авлага, зөвлөмж тараав.
Эх сурвалж: МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР