666.jpg

2019-05-08 14:55
Зэвсэгт хүчний дугаар ангиас байлдааны зориулалттай их хэмжээний сум алдагдсан хэрэг 2019 оны 5 дугаар сард гарсныг Цагдаагийн байгууллага шалгаж байна. Дээрх байдлаар цэргийн ангиудаас алдагдсан байлдааны зориулалттай их хэмжээний сум нь хууль бусаар сум зардаг зохион байгуулалттай этгээдүүдийн гараар орж, Нарантуул, Хархорин зах болон бусад газруудаар нууцаар борлуулагддаг талаар иргэдийн дунд яригддаг. Цэргийн ангиудаас их хэмжээний […]

bna.jpg

2019-05-08 14:52
Жанжин Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газар 13 жилийн турш хувийн компанийн эзэмшилд явж ирснийг хотын Захирагч С.Амарсайхан олон нийтэд ил болгож, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд гэрээг нь цуцлах захирамж гаргасан. Захирамжийн дагуу “UB constraction” компанийнхан газраа чөлөөлж өгсний дараа хууль журмын дагуу дээрх 2.5 га газрын ашиглалт, арчилгаа, зам засварын үйлчилгээг нийслэлийн өмчит […]

23-1.jpg

2019-05-08 14:47
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн 2019 оны 5 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Женев хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (ХХБХ)-ын Тээвэр, худалдааны логистик, худалдааг хөнгөвчлөх асуудлаарх экспертүүдийн 7 дугаар хуралдааны даргаар сонгогдов. “2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд худалдааг хөнгөвчлөх, тээврийн салбарын хөгжлийн үүрэг, хувь нэмэр” сэдвийн дор болж буй энэ […]

0014.jpg

2019-05-08 14:43
Кибер гэмт хэрэг, цахим орчинд бусдыг садар самуунд уруу татах гэмт хэрэгт дэлхий нийт анхаарал хандуулж байна. Даваа гаригт Сингапурын парламент Эрүүгийн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой хэд хэдэн заалтыг тусгажээ. Тус улс одооноос хэн нэгний болон өөрийн биеийн нүцгэн гэрэл зургийг бусдад илгээж үзүүлэх, бусдыг айлгаж, дарамтлах, өшөө хонзон авахын тулд […]

2222.jpg

2019-05-08 14:20
“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн хор аюул, түүнээс урьдчилан сэргийлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо” сэдэвт уулзалтыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас өнөөдөр зохион байгууллаа. Хэвлэл мэдээллийн байгууллагууд болон төлбөртэй кино үзвэрийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд уг асуудлаар тодорхой хяналттай байж, олон нийтэд мэдээлэл түгээх ёстой гэдгийг уулзалтын үеэр онцолсон юм. Тодруулбал, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай […]

2323-1.jpg

2019-05-08 14:12
Оюутолгойг шалгахаар томилогдсон УИХ-ын Ажлын хэсгийн гишүүд дотооддоо зөрчилдөж эхэллээ. УИХ-ын даргын захирамжаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” Ажлын хэсгийн нууцад хамаарах дүгнэлт өчигдрөөс нийтийн анхааралд орж ирсэн. Ажлын хэсгийн шалгалтын дүгнэлт УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дээр хэлэлцэгдээгүй байхад Рио Тинто компанид хэдийнэ хүрч, тэндээс тайлбар ирсэн нь гишүүдийг […]

11-1.jpg

2019-05-08 13:57
Аугаа их эх орны дайнд ялалт авчирсан дайчдад зориулсан дурсгалын хөшөөг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд нээх хүндэтгэлийн ёслол  өчигдөр /2019.05.07/ болж цэцэг өргөлөө. Хөшөөний нээлтэд ОХУ-аас Дархан-Уул аймагт суугаа Ерөнхий Консул А.Ц.Доржиев тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. Тэрбээр хэлсэн үгэндээ Алтанбулаг, Карнаковка, Булагтай болон Монгол Оросын бусад тосгон суурингаас 5000 гаруй дайчид фронтод явж эрэлхэгээр тулалдсанаас […]

01-4.jpg

2019-05-08 13:28
Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өчигдөр Тайландын Хаант Улсын Цагдаагийн газрын Цагаачлалын албаны Мөрдөн байцаах хэлтсийн командлагч, цагдаагийн хошууч-генерал Пананчай Чунжайтутай уулзсан байна. Монгол, Тайландын хооронд шууд нислэг үйлдэж эхэлсэнтэй холбоотойгоор Тайландад зорчих манай иргэдийн урсгал жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд 2018 онд 15000 иргэн зорчжээ. Уулзалтын үеэр Тайланд улсад зорчиж буй Монгол […]

00000.jpg

2019-05-08 13:21
Энэ сарын 2-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын VII хорооллын орон сууцны дөрвөн давхраас бага насны хүүхэд унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй, хараа хяналтгүй орхсон энэ хэргийг аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна. Эцэг, эхчүүд үр, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, галын аюулгүй байдлаа хангах, цонх, тагтандаа хаалт хийх, цахилгаан хэрэгслүүдээ шалгахыг Онцгой […]

0000.jpg

2019-05-08 13:09
БНХАУ-ын Шинжаан мужын засаг захиргаа нийгмийн цөөнх, оршин суугч Муслим шашинт иргэдийг мэргэжил сургалтын төвөөр дамжуулан үйлдвэрүүдэд алдабан хөдөлмөр эрхлүүлдэг байна. Үйлдвэрүүд тэдэнд орон нутгийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хамаагүй бага цалин олгодог аж. Энэ талаар Шинжаанд амьдардаг 39 настай Казахстанд оршин суух эрх авсан Гулзира Ауэлхан  “AFP” агентлагт ярьжээ. БНХАУ-ын эрх баригчид Шинжаан мужид […]