Энэ сарын 2-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын VII хорооллын орон сууцны дөрвөн давхраас бага насны хүүхэд унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй, хараа хяналтгүй орхсон энэ хэргийг аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Эцэг, эхчүүд үр, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, галын аюулгүй байдлаа хангах, цонх, тагтандаа хаалт хийх, цахилгаан хэрэгслүүдээ шалгахыг Онцгой байдал, Цагдаагийн газраас анхааруулж байна.