БНХАУ-ын Шинжаан мужын засаг захиргаа нийгмийн цөөнх, оршин суугч Муслим шашинт иргэдийг мэргэжил сургалтын төвөөр дамжуулан үйлдвэрүүдэд алдабан хөдөлмөр эрхлүүлдэг байна. Үйлдвэрүүд тэдэнд орон нутгийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хамаагүй бага цалин олгодог аж. Энэ талаар Шинжаанд амьдардаг 39 настай Казахстанд оршин суух эрх авсан Гулзира Ауэлхан “AFP” агентлагт ярьжээ.
БНХАУ-ын эрх баригчид Шинжаан мужид мэргэжил сургалтын төвийг терроризм, салан тусгаарлах үзэлтэй тэмцэхийн тулд байгуулсан гэж мэдэгджээ. Харин хүний эрхийн ивэхтнүүд болон Ауэлхан зэрэг хүмүүс үүнтэй санал нэгддэггүй.
Ауэлхан Казахстанд оршин суух эрхтэй хэдий ч гэр бүлтэйгээ уулзахаар Хятадад иртэл түүнийг баривчилж, дахин боловсрол олгох төвд ажиллуулсан байна. Түүний амьдарсан хорих зуслангийн дэглэм харгис хэрцгий байсныг тэр дурдаад, угаалгын өрөөнд хоёроос илүү минутыг өнгөрөөхөд цахилгаан бороохойгоор толгойг нь цохидог байсан гэжээ.
Ауэлхан 15 сарыг дахин боловсрол олгох төвд өнгөрүүлсний дараа бээлийний үйлдвэр рүү шилжсэн бөгөөд “Бид дахин боловсрол олгох төвийг орхих эрхгүй. Гэхдээ хэдэн зуун хүмүүсийг хорих ангиас шилжүүлэн үйлдвэрт ажиллуулдаг болсон нь дэвшил юм” хэмээжээ.
Ауэлханы ажиллаж байсан компанийн эрхийг 2018 онд хассан тул Казахстанд буцаж ирэх боломж олдсон бөгөөд ажиллаж байсан компанийн хоёр сарын ажлын хөлс нь ердөө 320 юань буюу 64 доллар юм байна. Харин статистик мэдээнд Шинжааны иргэдийн дундаж цалин 820-1640 юань буву 121-242 доллар байгаа юм.
Эх сурвалж: Straits times
2 comments
BOOLIN HUDULMUR
Өнөөдөр фашизмыг сөнөөж ялалт байгуулсан өдөр. Шинжааны энэ эмэгтэй ярьсан зүйл хятадууд жижиг үндэстнүүдийг аймаглан устгах, угсаатны хувьд арчих өргөн хүрээний фашист ажиллагаа хийж байгааг харуулна. 75-76 жилийн өмнөх Германы, Гитлерийн үзэл баримтлал өнөөгийн хятадад хүчээ авчээ. Харин бусад орнууд яаж байна вэ. 74 жилийн өмнө өөрсдийг нь яг шинжааны өнөөгийнх шиг боолчлол үхлээс аварсан Оросын ард түмнийг элдэвээр муучилж, дарамталж байгаа европчууд шинэ фашист хятадын бөгсийг долоон шарвалзаж байна. Монгол улсын нутагт байгаа шинжанаас ирээд 70 жил болж байгаа хасагууд гэтэл өөрсдийн төрөл саднаа бодоход эрх чөлөөг эдлэн жаргаж байгаадаа ханахгүй, тусгаар улс болно гэж НҮБ-д бичиг захиа явуулсан гэх, гуйж гувшиж суусан нутгийнхаа уугуул монголчуудыг заналхийлж шахаж гадуурхаж байх. Хасагуудын санаархлын ард хятадын тусгай албад суугаад захиаг нь бичиж өгдөг байхад гайхах юмгүй. Шинжааны хасгуудыг алж дуусаад нутагт дүүрэн шавсаныхаа дараа манай улсад байгаа даварсан хасагуудыг салгаж аваад зооглох нь тэдний хан үндэстний дараагийн санаа. Ай хүн төрөлхтөөн гэж