Оюутолгойг шалгахаар томилогдсон УИХ-ын Ажлын хэсгийн гишүүд дотооддоо зөрчилдөж эхэллээ. УИХ-ын даргын захирамжаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” Ажлын хэсгийн нууцад хамаарах дүгнэлт өчигдрөөс нийтийн анхааралд орж ирсэн.
Ажлын хэсгийн шалгалтын дүгнэлт УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дээр хэлэлцэгдээгүй байхад Рио Тинто компанид хэдийнэ хүрч, тэндээс тайлбар ирсэн нь гишүүдийг муудалцуулахад хүргээд байгаа юм. Энэ талаар Ажлын хэсгийг ахалсан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэлэхдээ
-Асуудлыг үнэн зөвөөр ойлгох хэрэгтэй. Олон сар үргэлжилсэн шалгалтын дүгнэлт яагаад тарсан бэ гэдгийг олж тогтоох ёстой газар нь тогтоох байх. Гэхдээ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргын зөвлөх бол энэ дүгнэлтийг манай дарга Риотинто руу явуулсан гэх утгатай мэдээллийг дөнгөж сая хийгээд байна.
УИХ-ын Эдийн засгийн засгийн байнгын хорооны даргаар Д.Дамба-Очир хоёр жил ажиллаж байгаа бөгөөд энэ хорооны даргыг шинэчлэх ажил УИХ дээр яг одоо яригдаж байна. Тиймээс Ажлын хэсгийн шалгалтын дүгнэлт болох улсын нууцад хамаарах дүгнэлтийг Рио тинтод Д.Дамба-Очир өгсөн болж харагдаж буй юм. Тэр энэ асуудлаа хэрхэн тайлбарлах нь сонин байна.
1 comment
ийм хүмүүст үзүүлдэг төрийн хуулийн хүч чадал байна уу