2019-04-04 10:26
Өвөрхангай аймгийн 11 сумын 1060.0 мянган га талбайд бэлчээрийн хөнөөлт мэрэгч үлийн цагаан оготно тархаад байна. Үүнээс Бүрд, Баян-Өндөр, Өлзийт, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл суманд тархалт нэлээн их байгаа юм. “ХХААХҮЯ-наас 30 мянган га талбайд 60 тонн орчим бактержуулсан будааг нийлүүлэх чиглэлтэй байгаа. Яамнаас өгсөн төсөв, сумын төсвийн хүрээнд будааг худалдан авч, тархалтын судалгаагаа үндэслэн сумдад хуваарилна. […]