09:00 цагт “Холлидэй ин” зочид буудлын хурлын танхимд эхлэх “Мэргэжлийн боловсрол сургалтын шинэчлэл” олон улсын чуулган. НҮБ-ын боловсрол, шинжлэх ухааны төрөлжсөн байгууллага ЮНЕСКО-той хамтран зоион байгуулж буй уг чуулганд Монголын мэргэжлийн боловсрол сургалтын салбарын судлаач эрдэмтэд, багш захирлуудаас гадна ЮНЕСКО-гийн Парис дахь төв оффис, Бээжин дэх Төлөөлөгчийн газар болон Бонн, Вашингтон, Хонгконг, Лондон, Сөүл, Токио дахь Техник мэргэжлийн боловсрол сургалтын олон улсын төв ЮНЕВОК-ийн төлөөлөгчид оролцох тул Монголын мэргэжлийн боловсролын сургалтыг дэлхийн хөгжлийн хаахна явааг харьцуулсан хөөрхөн бас асуудал дэвшүүлсэн мэдээлэл бэлтгэх боломжтой. Лавлах утас 91915340, 99047423, 99519677

11:00-12:30 цагийн хооронд “Блю скай” зочид буудлын “Кристалл” танхимд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжлийн асуудлаар энэ зун Монголд анх удаа болох Ази, Номхон далайн бүсийн 4-р конгрессыг зохион байгуулах Засгийн газрын хуралдаан юм. Энэ комисст бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар багтдаг бөгөөд бүс нутгийн хэмжээний том хурлыг Монголд анх удаа зохион байгуулах тул Засгийн газраас онцгой анхаарч тодорхой арга хэмжээ авч буйг хурлын үеэр мэдээлнэ. Конгресст оролцох 600 гаруй төлөөлөгчийн 40-өөс илүү хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүн байх тул дэд бүтцээс эхлээд олон зүйлийг хийж амжуулах шаардлага бий учраас хэвлэлийнхний дэмжлэг оролцоо ч чухал байгаа учраас та бүхнийг урьж байна. Лавлах утас 91915340, 99047423, 99519677

11:30 цагт Рекорд тогтоож, Дэлхийн аварга болсон 85 настай Ц.Раднаа гуайд кёкүшюзан Д.Батбаяр маргааш 2 өрөө байрны түлхүүр гардуулж өгөхөөр болжээ. Түлхүүр гардуулж өгөх үйл явдал “Сакура” сургууль дээр болно. Эрхэм сэтгүүлчид та бүхэн сурвалжилж өгнө үү.

13:00 цагт Ашигт малтмал газрын тосны газарт Оюу-толгойг шалгах ажлын гишүүд хэвлэлийн бага хурал хийнэ.Зорилго 3400 гаруй лицензийг цуцлах талаар хуулийн үндэслэл бүхийн шаардлага өгнө. 99191388, 88117157

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн