Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дорнодын өмнөд, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орж, шороон болон цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.
2019 оны 04 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.
Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 4-9 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсч зөөлөн шороон шуурга шуурна. Хүйтэрч 5-7 хэм дулаан байна.
2019 оны 04 дүгээр сарын 5-наас 04 дүгээр сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд зарим газраар, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно.
Салхи 5-нд зарим газраар, 6-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 5-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 6-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл,
Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.