ddddddd.jpg
2019-04-05 12:14
Энхтайваны гүүрээс төв талбай хүртэл автомашины хөдөлгөөн зогсоож, оюутнууд өнөөдөр (2019.04.05) тайван жагсаал хийлээ тайван жагсаал хийлээ. Тэдний жагсаал хийх болсон гол зорилго нь автобусанд зорчих эрхийг 22 биш 40 удаа болгох. Түүнчлэн чанаргүй боловсрол, худал мэдээлэл, сургалтын төлбөрийн нэмэгдэл, ёсзүйгүй байдлыг шүүмжилсэн юм. Жагсаалаар автобусны хөнгөлөлтийн картны зорчих эрхийг нэмэгдүүлэх, шамдан суралцаж, сурлага, урлагийн […]

jolooch.jpg
2019-04-05 12:02
Хүмүүс аливаа худалдан авалт хийхдээ тухайн авах гэж буй зүйлээ нүдээрээ харж, гараараа барьж байж авах эсэхээ шийддэг. Интернэт худалдаа хөгжсөн өнөө цагт дэлгэцний цаанаас зурган баримжаагаар худалдан авалт хийдэг ч энэ нь өндөр дүнтэй худалдан авалтад тохирдоггүй. Жишээ нь та газар, орон сууц авахаар боллоо гэхэд сонирхсон газар, байраа заавал очиж үзэж байж шийдвэр […]

tsagdaa.jpg
2019-04-05 11:54
Химийн хортой бодисыг хилээр нэвтрүүлсэн хэрэг гарчээ. Тодруулбал, гуравдугаар сарын 26-ны өдөр Замын-Үүд боомтоор “ЭБАШ” ХХК-ны тусгай зөвшөөрлөөр 69 ширхэг поошигтой химийн бодисыг нэвтрүүлэн 2019 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод авчирсан байна. “Монгол Улсын хилээр иргэн Б гэгч нь химийн бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр, зориулалтын бус саванд савлан нэвтрүүлж байна” гэх мэдээллийн мөрөөр Эрүүгийн цагдаагийн […]

05-2.jpg
2019-04-05 11:35
Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид оо,  Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурал хаврын ээлжит чуулганаа өнөөдөр эхлүүлж байна. Энэ удаагийн чуулган иргэд, олон нийтийн хүсэн хүлээсэн, нийгмийн онцгой анхаарлыг татсан олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх гэж байгаагаараа онцлогтой. Хэлэлцэх […]

0202.jpg
2019-04-05 11:24
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, тус намын УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар дөнгөж сая мэдээлэл хийж, тус намаас мэдэгдэл буюу өөрөөр хэлбэл Шаардлага гаргаж байгаа талаар танилцууллаа. Шаардлага: Монголчууд бидний ардчиллаар олсон ололт амжилтыг  үгүйсгэж, эдийн засгийн тулгуур бодлогыг ганхуулж, төрийн институти хоорондын уялдааг  зөрчилдүүлж, Үндсэн хууль, эрхзүйн актуудыг  дур зоргоороо зөрчиж, явцуу ашиг сонирхол, […]

01-7.jpg
2019-04-05 11:16
Нийгэм эдийн засгийн ямар ч хямралын үед эрсдэлд ордоггүй ганц салбар бол гоо сайхны мэс засал. Цаг үе, хүүхнүүдийн хүслийг дагасан зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй дөрөө харшин тусгай зөвшөөрөлгүй, стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлж чаддаггүй газрууд ч үүд хаалга нээгээд, үйл ажиллагаа явуулж байна. Шивээс, маникюр, педикюр, нүүрний үрчлээ тэнийлгэх ботокс тарилга, эхэсийн тариа тарих газрууд, […]

bbbbb-1.jpg
2019-04-05 11:07
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ. Орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байгаа согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын ажиллах цагийн хязгаарыг өвөл, зуны улирлаас хамааралгүй 00:00 цагт хаахаар, Бие даасан зориулалтын байртай болон орон сууцнаас бусад зориулалтын дагуу тоноглосон байранд үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний газруудад зуны […]

delhiin-bank.jpg
2019-04-05 10:53
Дэлхийн банкны Хятад, Монгол, Солонгос улсуудыг хариуцсан захирал Мартин Рейзер, Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев болон тус банкны Монгол дахь зарим удирдлагуудыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /04.04/ хүлээн авч уулзлаа. Ноён Мартин Рейзер Дэлхийн банк гишүүн улсуудаа ядуурлаас гаргах үндсэн зорилготой, Монгол Улсын ядуурлыг бууруулахад Дэлхийн банк тодорхой хэмжээнд амжилт гарган ажиллаж байгаа […]

belgu.jpg
2019-04-05 10:36
Төв Африкийн орнуудыг колоничолж байх үедээ холимон арьстай олон мянган хүүхдийг эцэг эхээс нь хүчээр салгаж байсан үйлдэлдээ Бельгийн Засгийн газар уучлал гуйжээ. Өчигдөр Брюссель хотноо болсон парламентын нэгдсэн чуулган дээр тус улсын Ерөнхий сайд Шарль Мишель албан ёсны мэдэгдлийг хийжээ. Энэ үед парламентын танхимын зочдын суудалд гэмт үйлдлийн хохирогч болсон олон арван хүн сууж […]

tsetserleg-1.jpg
2019-04-05 10:31
-Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэрүүд – Монгол Улсын төсвийн хөрөнгөөр нийслэлд 30 цэцэрлэг, найман сургууль, нэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, нэг насан туршийн боловсролын төв, дөрвөн спорт заал, нийт 44 сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг шинээр барихаар төлөвлөгдсөн. Үүнээс долоон сургууль, хоёр спорт заал, 21 цэцэрлэг, нэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, нийт 31 сургууль, […]