Энхтайваны гүүрээс төв талбай хүртэл автомашины хөдөлгөөн зогсоож, оюутнууд өнөөдөр (2019.04.05) тайван жагсаал хийлээ тайван жагсаал хийлээ. Тэдний жагсаал хийх болсон гол зорилго нь автобусанд зорчих эрхийг 22 биш 40 удаа болгох.
Түүнчлэн чанаргүй боловсрол, худал мэдээлэл, сургалтын төлбөрийн нэмэгдэл, ёсзүйгүй байдлыг шүүмжилсэн юм.
Жагсаалаар автобусны хөнгөлөлтийн картны зорчих эрхийг нэмэгдүүлэх, шамдан суралцаж, сурлага, урлагийн амжилт гаргасан оюутнуудад 70200 төгрөгний тэтгэлгийг сэргээх, 2019-2020 оны хичээлийн жилд их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэх гэсэн үндсэн гурван асуудлаар бүх их, дээд сургуулиудын оюутан залуус ийнхүү нэгдэж Энхтайваны гүүрний урд Наадам цэнтрийн гадаа цуглаад төв талбай хүртэл тайван жагсаал хийж гарын үсэг цуглуулсан аж.