Химийн хортой бодисыг хилээр нэвтрүүлсэн хэрэг гарчээ. Тодруулбал, гуравдугаар сарын 26-ны өдөр Замын-Үүд боомтоор “ЭБАШ” ХХК-ны тусгай зөвшөөрлөөр 69 ширхэг поошигтой химийн бодисыг нэвтрүүлэн 2019 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод авчирсан байна.
“Монгол Улсын хилээр иргэн Б гэгч нь химийн бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр, зориулалтын бус саванд савлан нэвтрүүлж байна” гэх мэдээллийн мөрөөр Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
Шалгалтаар хорт бодисыг Онцгой байдлын ерөнхий газрын агуулахад хураан авч, гаалийн байгууллагатай хамтран ямар төрлийн бодис байсныг тогтоохоор шалгалтын ажиллагааг явуулж буй.