zandanshatar.jpg
2019-03-11 10:50
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар 2019 оны 03 дугаар сарын 11-ээс 15-ны өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас мордлоо. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар албан ёсны айлчлалынхаа хүрээнд Швейцарийн Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэттитай […]

ATG.jpg
2019-03-11 10:42
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас зээл авсан нэр бүхий УИХ-ын таван гишүүнийг Авлигатай Тэмцэх Газарт эрүү үүсгэн шалгаж байгаа билээ. Тэднээс гадна дахин таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг АТГ-аас прокурорын байгууллагаар дамжуулан УИХ-д хүргүүлэх гэж байгаа тухай мэдээлэл цацагдах болсон. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ж.Энхбаяр, Х.Болорчулуун, Н.Оюундарь, М.Оюунчимэг нарыг ЖДҮХС-гаас өөрийн эзэмшлийн болон […]

eruul-mend.jpg
2019-03-11 10:30
Иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувийг эрүүл мэндийн даатгалд төлдөг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 320 мянган төгрөг болгож шинэчлэгдсэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын хураамж сарын 3200, жилийн 38400 төгрөг болж өөрчлөгджээ. Өнгөрсөн жил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг, эрүүл мэндийн даатгалын жилийн хураамж 28800 төгрөг байв. Ажил […]

eren-haih.jpg
2019-03-11 10:26
Хүүхэд сураггүй алга болсон тухай мэдээлэл олон нийтийг багагүй түгшээдэг. Харин энэ удаагийн тохиолдолд сураггүй болсон хүүхдийг онцгойгийн болон цагдаагийн алба хаагчид олсон байна. Тодруулбал, Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дөрвөлж багт оршин суудаг 13 настай хүү Т өчигдөр (2019.03.10) 11:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болжээ. Хүүхдийг алга болсон тухай дуудлагыг өнгөрсөн шөнийн 02:42 цагт өгсөн аж. […]

osol.jpg
2019-03-11 10:19
Урин дулаан цаг ирэхээр мотоциклийн ослын хөдөлгөөн идэвхжиж, амиа алдах, ослоор бэртэх зэрэг хэрэг гарсаар байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хоёр хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тиймээс Тээврийн цагдаагийн газраас мотоциклоор хөдөлгөөнд оролцохдоо 1-т хамгаалах малгай, 2-т бүрэн бүтэн байдал, 3-т жолоодох эрхийн үнэмлэх, 4-т улсын бүртгэл зэрэгт анхаарах ёстой гэдгийг анхаарууллаа.

populimz.jpg
2019-03-11 10:09
Популист улс төрчид болон судалгаа үндэслэлгүй бодлогын улмаас дэлхийн улс орнуудад ямар хүндрэл нөхцөл байдал үүссэн талаар бодит жишээ, үйл явдлыг таниулах, залуусын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх, орчуулах ур чадварыг нэмэгдүүлэх тэднийг дэмжих зорилготойгоор “Популизмын төлөөс” сэдвийн хүрээнд орчуулгын бүтээлийн уралдаан зарлажээ. Уг уралдааныг “Эрх зүйт ёс сан”-гаас зохион байгуулж буй бөгөөд Их дээд сургуулийн […]

battulga-h.jpg
2019-03-11 10:01
Гуравдугаар сарын улс төр хэвийн биш өрнөлтэй эхэллээ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн ЗГХЭГ-ын даргын ажлыг авмагцаа хийсэн хэд хэдэн алхам энэ сарын улс төрийн гол сэдэвт “Эрдэнэт” үйлдвэр багтана гэх таамгийг төрүүлж байв. Даваа гарагт Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийн, “Монголын зэс корпораци” нь Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын 49 хувийг худалдаж авсан нийт хөрөнгийнхөө 72.4 хувийг төрөөс, үлдсэн 27.6 […]

garam.jpg
2019-03-11 09:59
Өнгөрөгч баяр, амралтын /2019.03.08-10/ өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 668 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 452 дуудлагыг хүлээн авч шалгасан бөгөөд бүртгэгдсэн ослын улмаас нийслэл хотод 17 хүн гэмтэж бэртэн, орон нутагт 5 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд гарсан байна. Түүнчлэн төмөр замын гарам дээр […]

hurelsuh-u.jpg
2019-03-11 09:56
НҮБ-ын мандаттай Өмнөд Судан улс дахь энхийг сахиулах ажиллагаанд манай улсын наймдугаар ээлжийн цэргийн багийнхан үүрэг гүйцэтгэж байгаа. Тэгвэл цэргийн бие бүрэлдэхүүнтэй уулзахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй албаныхан Өмнөд Судан улсыг зорьжээ. Ерөнхий сайдын айлчлалын багт батлан хамгаалах салбарынхан болон хэвлэл мэдээллийнхэн багтаж байна. Манай улс 2012 оноос тус упсад энхийг сахиуиах ажиллагаанд оролцож эхэлсэн […]