Популист улс төрчид болон судалгаа үндэслэлгүй бодлогын улмаас дэлхийн улс орнуудад ямар хүндрэл нөхцөл байдал үүссэн талаар бодит жишээ, үйл явдлыг таниулах, залуусын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх, орчуулах ур чадварыг нэмэгдүүлэх тэднийг дэмжих зорилготойгоор “Популизмын төлөөс” сэдвийн хүрээнд орчуулгын бүтээлийн уралдаан зарлажээ.
Уг уралдааныг “Эрх зүйт ёс сан”-гаас зохион байгуулж буй бөгөөд Их дээд сургуулийн оюутан, МСҮТ, ЕБС-ын ахлах ангийн сурагчид, судлаач, хэвлэл мэдээллийн байгууллагын орчуулагч, гадаад хэлний орчуулга сонирхогч хэн бүхэнд нээлттэй байх аж.
Уралдаанд оролцох орчуулгын бүтээлийг аль ч орны хэл дээрх албан ёсны баталгаат эх сурвалжаас авч орчуулж болох ба эх материал нь хэлбэрийн хувьд сурвалжлага, нийтлэл, мэдээ, статистик, инфографик зэрэг ямар ч хэлбэртэй байж болох гэнэ.
Оролцогч нь сэдвийн хүрээнд сонгож авсан орчуулгаа 2019 оны 3-р сарын 30–ны дотор илгээх бөгөөд материалыг 2019 оны 4-р сарын 30-ны дотор мэргэжлийн шүүгчид дүгнэнэ гэжээ.
Тус уралдааны нийт шагналын сан нь таван сая гаран төгрөг бөгөөд
– Нэгдүгээр байр /1/ 1,000,000 төгрөг,
– Хоёрдугаар байр /2/ 700,000 төгрөг,
– Гуравдугаар байр /3/ 500,000 төгрөг, тусгай байр /5/ 300,000 төгрөгөөр тус тус шагнах аж.