Урин дулаан цаг ирэхээр мотоциклийн ослын хөдөлгөөн идэвхжиж, амиа алдах, ослоор бэртэх зэрэг хэрэг гарсаар байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хоёр хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тиймээс Тээврийн цагдаагийн газраас мотоциклоор хөдөлгөөнд оролцохдоо 1-т хамгаалах малгай, 2-т бүрэн бүтэн байдал, 3-т жолоодох эрхийн үнэмлэх, 4-т улсын бүртгэл зэрэгт анхаарах ёстой гэдгийг анхаарууллаа.