Хүүхэд сураггүй алга болсон тухай мэдээлэл олон нийтийг багагүй түгшээдэг. Харин энэ удаагийн тохиолдолд сураггүй болсон хүүхдийг онцгойгийн болон цагдаагийн алба хаагчид олсон байна. Тодруулбал, Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дөрвөлж багт оршин суудаг 13 настай хүү Т өчигдөр (2019.03.10) 11:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болжээ.
Хүүхдийг алга болсон тухай дуудлагыг өнгөрсөн шөнийн 02:42 цагт өгсөн аж. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, ар гэрийнх нь 16 хүний хамтаар нийт 24 хүн эрэн хайх ажиллагаа зохион байгуулжээ. Улмаар үүрийн 05:48 цагт хүүг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Хүүг хаанаас ямар байдалтай олсон талаарх мэдээллийг өгөөгүй байна.