2019-03-20 10:26
Засгийн газрын ээлжит хуралдаан Лхагва гариг бүрийн 08.00 цагт хуралддаг ч өнөөдөр чуулганы хуралдаантай учраас маргааш хуралдахаар болжээ. Тус хуралдаанаар 27 асуудал хэлэлцэх юм. Тодруулбал, Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд өгөх санал дүгнэлт, Монгол, Сербийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэх юм байна. […]