dohio.jpg
2019-03-01 11:32
Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/292 тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”-д зааснаар зөвхөн шуурхай ажлын тусгай тоноглогдсон тээврийн хэрэгсэлд Монгол Улсын MNS 4979:2016 стандартын шаардлага хангасан тусгай дуут болон гэрлэн дохиог тавьж хэрэглэхээр заасан. Иргэд болон зарим нэгэн албан тушаалтнууд тусгай дуут болон гэрэл дохиог зөвшөөрөлгүй ашиглах, хориглосон […]

sar.jpg
2019-03-01 10:47
 Хонь Ганц бие Хонины ордныхон энэ сард төгс хайрын тухай төсөөллөөрөө сэтгэлээ бага зэрэг зовоож магадгүй ч тойрон хүрээлэл дундаасаа шинэ хүмүүстэй уулзаж танилцах боломжууд хэд хэд гарч ирнэ. Хэрэв хүсэж явдаг нэгэнтэйгээ уулзахыг хүсэж байгаа бол энэ тойрог тохиромжтойгоос гадна үүсгэсэн харилцаа чинь сарын 26 хүртэл тун дажгүй үргэлжлэх нь. Гэхдээ хэн нэгэн амлалт […]

zaamar.jpg
2019-03-01 10:40
Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Баянголын-Амны “Ууцар” гэдэг газарт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” ХХК-ийн ашигт малтмал олборлолтын 100 метр өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд өчигдөр (2019.02.28) 16:00 цагт болсон хөрсний нуралтын улмаас осол гарч, 6 хүн, 2 трактор шороонд дарагдсан талаар бид мэдээлсэн билээ. Уурхайн гүнд дарагдсан дөрвөн хүнийг аврах ажиллагаа […]

zaza.jpg
2019-03-01 10:38
Казахстан улс даяар энэ хоёрдугаар сард 28 жилийн турш төрийн эрхийг барьж буй Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевыг эсэргүүцэж, огцрохыг шаардсан цуврал жагсаал цуглаанууд болсоор байна. Өчигдөр буюу лхагва гаригт нийслэл Астана болон хамгийн том хот болох Алматад нэг хүний дэглэмийн эсрэг эсэргүүцлийн ээлжит жагсаалыг зохион байгуулжээ. Тус улсын нийслэл Астана дахь Казахстаны коммунист намын байрны гадаа […]

uut.jpg
2019-03-01 10:27
Өргөн хэрэглээний нийлэг уутыг өнөөдрөөс худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон. Тодруулбал, Засгийн газраас 2019 оны гуравдугаар сарын 1-нээс өргөн хэрэглээний нийлэг уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэрийг өнгөрсөн оны зургадугаар сард гаргасан байдаг. Бүх төрлийн гялгар уутыг худалдаалах, хэрэглэхийг хориглож, хэрэглээг нь хязгаарлах шийдвэрийн хэрэгжилтэд Гаалийн Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар болон бусад холбогдох байгууллагууд […]

01.jpg
2019-03-01 10:25
Өнгөрөгч Лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаанаар  Сангийн яамнаас Засгийн газрын харъяа сангуудад хийсэн шалгалтын дүнг танилцуулсан билээ. Нийт 29 сангаас долоон санг татан буулгах шийдвэр гаргасан юм. Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Эрсдлийн сан, Засгийн газрын өрийн баталгааны сан, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Олон улсын хамтын ажиллагааны сан, Монгол судлалын дэмжих сан, Агаарын бохирдлын эсрэг сан Мөн […]

dagva-r.jpg
2019-03-01 09:45
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын ээлжит XXII хуралдаан өчигдөр (2019.02.28) хуралдаж, шинэ НИТХ-ын даргаа сонголоо. НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар сонгогдож, батламжлагдсан тул шинээр НИТХ-ын даргыг сонгох шаардлага үүссэн юм. Хуралдаан олон цаг үргэлжилсний эцэст заалнаас нэр дэвшсэн Ц.Байгальмаа нэрээ татаж, МАН-ын Удирдах зөвлөлөөс НИТХ-ын даргад санал болгосон нийслэлийн МАН-ын дарга […]

zogggggg.jpg
2019-03-01 09:22
Нийслэлчүүдийн толгойны өвчин болсон зүйлсийн нэг нь авто зогсоол. Мэдээж ажил төрөл, амьдрал ахуйгаа зохицуулахад автомашин шиг хэрэгтэй зүйл үгүй. Гэвч захын нэг үйлчилгээний болоод албан газар, төрийн байгууллагын гадаа автомашин тавих зогсоол асуудал үүсгэнэ. Жолооч нар зогсоол хайж тойрсоор хамаг цагаа барна. Түүнээсээ болж бухимдана. Ингээд л хаа дуртай газраа машинаа байрлуулчихаад хар эрчээрээ […]

amartuvshin-o.jpg
2019-03-01 09:21
МҮХАҮТ-ын ээлжит ХХ их хурал өчигдөр (2019.02.28) хуралдаж, өнгөрөгч дөрвөн жилийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, шинэ удирдлагаа сонголоо. МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгчид О.Амартүвшин, Б.Лхагважав, Ч.Ганхуяг, Б.Жаргалсайхан, С.Түмэнгэрэл нарын таван хүн заалнаас нэр дэвшиж өрсөлдснөөс “Өгөөж” ХК-ны зөвлөх С.Түмэнгэрэл нэрээ татаж, үлдсэн дөрвөн нэр дэвшигчдээс олонхын саналаар UFC группийн ерөнхийлөгч О.Амартүвшин ялалт байгуулж, Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Тодруулбал, О.Амартүвшин 259 […]

zurhai.jpg
2019-03-01 09:09
Өнөөдөр аргын тооллын 2019 оны гураврдугаар сарын нэгэн. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 25. Сугар гараг. Дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 7 цаг 33 минутад мандан, 18 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг […]