Казахстан улс даяар энэ хоёрдугаар сард 28 жилийн турш төрийн эрхийг барьж буй Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевыг эсэргүүцэж, огцрохыг шаардсан цуврал жагсаал цуглаанууд болсоор байна. Өчигдөр буюу лхагва гаригт нийслэл Астана болон хамгийн том хот болох Алматад нэг хүний дэглэмийн эсрэг эсэргүүцлийн ээлжит жагсаалыг зохион байгуулжээ. Тус улсын нийслэл Астана дахь Казахстаны коммунист намын байрны гадаа болсон эсэргүүцлийн жагсаалыг цагдаа нар хүч хэрэглэн тарааж, олон хүнийг баривчлан саатуулжээ. Одоогоор яг хэдэн хүнийг саатуулсан талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа аж.
Нурсултан Назарбаев нь улсынхаа эцэг гэж өргөмжлөгддөг бөгөөд тэрээр Казахстан улс 1990 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнээс салж, Ардчилсан дэглэм тогтсоноос хойш төрийн тэргүүний албыг тасралтгүй 28 жил хашсан юм. Хамгийн сүүлд 2015 оны ерөнхийлөгчийн сонгуульд илт давуу буюу 98 хувийн саналаар ялалт байгуулсан. Нурсултан Назарбаевыг эсэргүүцэгчид нэг хүний засаглал доор олигархжсан, авлигын тогтолцоо ноёрхож, улс оронд нь баян ядуугийн асар их ялгаа бий болгосон гэж шүүмжлэн, жагсаал цуглаан хийж байгаа аж. Энэ сарын эхээр тус улсад нэг айлын 3-13 насны таван хүүхэд гэртээ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарсан юм.
Тухайн үед эцэг эх нь шөнийн ээлжийн ажилдаа явсан учраас хүүхдийг харж хандах том хүнгүй байжээ. Энэ харамсалтай явдлыг Казахстан улсад үүссэн ядуурлын том илрэл үзээд улс даяар эсэргүүцлийн жагсаал эрчимжсэн юм. Жагсагчид Нурсултан Назарбаевыг төрийн дээд эрх мэдлээ зөвхөн өөрийн хүрээлэлдээ үйлчлэхэд ашиглаж, ард түмнээ мартсан гэсан уриа лоозон барьж, ард түмэн нь эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм.
Эх сурвалж: rferl.org
8 comments
Ard tumen gedeg neg l odor delbervel yadgiig Rumiin uls haruulsandaa. Shuud buudah. Chausheskug ehneriinh ni hamt. Udahgui Nazarbaevt tiim zuil tohioldohiig uguisgehgui. uul ni onoogiin Kazakstaniig ils shig uls bolgohod ih zuil hiisen hun. Gehdee olon jil boloh tusmaa ooriigoo haan met bodoj aldaatai shiidveruud gargaj eheldeg ni tuuheer notlogdson zuil
hasaguud negdeed naad uvguniig buulgaach. odoo boloo yum bish vv
Өөрсдийгээ л хичээч, яаж дундаж давхарга гэж бараг үгүй болсоныг шүүмжилж ярьцгаа. Тэр өөрийн улсаа амжилттайгаар чирч авч яваа том нөхрийг энд ярих нь илүүц биз.
бараг л…
хасаг назар аа хир халдаахгүй өмөөрч байна уу.нутагтаа очоод өмөөрөөч.энд бид эх орондоо юу ярих бичихээ хэнээр ч хориулахгүй
манайхаас хэд дахин илүү амьдралтай газар шүү дээ уг нь
Америкийн дургүйг хүргэж дээ. Удахгүй Казакстан Сири ,Ливи,Ирак шиг болох нь дээ.
Өдийд цамцтай цагдаа гудамжид ажиллаж хүн баривчилдаг яасан гоё дулаахан газар вэ