UB.jpg
2019-03-01 15:46
Жолооч та smartcar.mn цахим системээр үйлчлүүлснээр өөрийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой төрөл бүрийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамаарч түргэн шуурхай авах боломжтой. Тээврийн хэрэгсэл эзэмшигч https://smartcar.mn цахим системийг хэрэглэж өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн үндсэн мэдээллийг хянах, татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөрөө харах, цахимаар төлөх, торгуулийн мэдээлэл, жолоодох эрхийн оноо шалгах, төлбөртэй зогсоолын мэдээлэл […]

05.jpg
2019-03-01 15:43
Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн төслийн ТЭЗҮ-г эцэслэн танилцуулах уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан НИТХ-ын төлөөлөгч, Ухаалаг Улаанбаатар хорооны дарга М.Халиунбат, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Өлзийбаяр, нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, орлогч […]

eessssss.jpg
2019-03-01 15:40
Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь батлагдсан байна. Тухайлбал, 2019 оны 6 дугаар сарын 17-нд Монгол улсын түүх, Физик хичээлийн, 18-нд Хими, Газарзүй, Англи хэл, 19-нд Биологи, Математик, 20-нд Монгол хэл, Орос хэл, Нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтууд зохион байгуулагдахаар товлогджээ. Элсэлтийн ерөнхий шалгалтын математик, физик, химийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи […]

HUVSGUL.jpg
2019-03-01 15:39
“Хөх сувд-2019” мөсний баяр ирэх амралтын өдрүүдэд болно. Хөвсгөл нуурын мөсөнд хэмжилт хийхэд мөсний баяр болохоос бусад зарим газруудад мөс нимгэн байгаа учраас ард иргэдийг анхаарал болгоомжтой байхыг Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна. Энэ тухай болон “Эрдэнэт чиглэлийн нүүрс тээвэрлэлт зогссон гэсэн боловч шөнийн цагт тээвэрлэгдээд байна” гэсэн ард иргэдийн мэдээллийн дагуу Хөвсгөл аймгийн Мэргэжлийн […]

nasan.jpg
2019-03-01 15:35
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг бие тамир, спортын төрөл бүрийн арга хэмжээнд татан оролцуулах, сэтгэл санаа, бие бялдрын шалгуур үзүүлэлтийг хангах зорилгоор Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2019 оны спортын аварга шалгаруулах 19 төрөлт цогцолбор тэмцээн үргэлжилж байна. Энэ жил энэхүү цогцолбор тэмцээний нэг болох чөлөөт […]

04.jpg
2019-03-01 15:33
Монгол Улсын Ерөнхий сайдын ажлыг хүлээж аваад нэн тэргүүнд эхлүүлсэн том зорилт, гол ажлын нэг бол улаанбаатарчуудын сэтгэлийг зовоож, эрүүл ахуйд нь сөргөөр нөлөөлж байгаа Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил байсан. Сүүлийн хориод жил ярьсан ч шийдэгдээгүй энэ ажил өнөөдөр биеллээ олж шинэ төв цэвэрлэх байгууламжийн шав тавьж байгаад баяртай байна гэж Монгол Улсын Ерөнхий […]

03.jpg
2019-03-01 15:30
Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх зорилгоор БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо хамтран “Нүүдэлчдийн өвөл 2019 – Бүргэдийн баяр” арга хэмжээг энэ амралтын өдрүүдэд буюу 3-4-ний өдрүүдэд “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах гэж байна. Шувуулахуйн зан үйлийг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. Баян-Өлгий […]

02.jpg
2019-03-01 15:25
Энэ долоо хоногт буюу 2019 оны хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын нэгний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1,097 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 840 дуудлага, мэдээллийг шалгажээ. Осол, хэргийн улмаас орон нутагт дөрвөн хүний амь нас хохирч, нийслэлд 27 хүн гэмтэж бэртсэний тав нь бага насны хүүхэд байна. Орон нутагт гарсан ноцтой зам тээврийн […]

SEH.jpg
2019-03-01 15:18
Монгол Улсын Үндэсний аудитын газар Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг уг тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалзан, нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 113.4 сая төгрөгөөр, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 96.5 сая төгрөгөөр тогтоожээ.

01-1.jpg
2019-03-01 15:13
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор зохион байгуулагдаж буй “Зүүн хойд Азийн бүс нутгийн нэгдсэн сүлжээний стратеги” төслийн олон улсын уулзалт өнөөдөр Улаанбаатар хотод эхэллээ. Зүүн хойд Азийн Монгол Улс, БНХАУ, ОХУ, Япон, БНСУ зэрэг таван улсыг холбосон эрчим хүчний нэгдсэн сүлжээг бий болгох зорилготой төслийн уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв. Монгол […]