Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь батлагдсан байна. Тухайлбал, 2019 оны 6 дугаар сарын 17-нд Монгол улсын түүх, Физик хичээлийн, 18-нд Хими, Газарзүй, Англи хэл, 19-нд Биологи, Математик, 20-нд Монгол хэл, Орос хэл, Нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтууд зохион байгуулагдахаар товлогджээ. Элсэлтийн ерөнхий шалгалтын математик, физик, химийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, Монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгавар гүйцэтгэх хугацаа 80 минут үргэлжилнэ.

Түүнчлэн Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл дуусахад 4 хоног дутуу байгаа бөгөөд бүх сурагчид уг шалгалтыг заавал өгөх юм. Шалгалтаар 400 онооноос бага үнэлгээ авсан сурагчид их, дээд сургуульд элсэн суралцах боломжгүй. Мөн энэ жилээс шалгуулагч шалгалтын анхны оноогоо шалгалт өгснөөс хойш 1 цагийн дотор мэдэх боломжтой болж байгаа аж. 2019 оны ЭЕШ-ын хуваарь гарлаа 2019 оны ЭЕШ-н онлайн бүртгэл хоёрдугаар сарын 14-ний өдрийн 09.00 цагт нээгдсэн. Бүртгэл дөрөвдүгээрсарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл явагдана. ЭЕШ-ын бүртгэл, шалгалтын хуваарийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хаягнаас аваарай.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн