bagsh.jpg

2019-03-26 12:18
Кенийн францискан ламтан Питер Табичи багшийн мэргэжилдээ оруулсан хувь нэмрийнхээ төлөө өнгөрсөн ням гарагт нэг сая долларын шагнал хүртсэн билээ. Тэгвэл тэрбээр энэ мөнгөөрөө юу хийх вэ? Табичи багш сургуульдаа тоног төхөөрөмж авч, орон нутгийн иргэдэд туслахаар төлөвлөж байна. Энэтхэгийн бизнесмэн Санни Варкейн сайн үйлсийн шагналын эзэн болсон 36 настай Табичи нь Кенийн хөдөөгийн бөглүү […]

hoho-1.jpg

2019-03-26 12:06
Улсын хэмжээнд 30 гаруй мянган айлын орон сууц борлуулалтгүй болсон гэх мэдээлэл олон нийтийн дунд бий. Энэ тоо улсын хэмжээнд хэрэгжсэн бүх төслүүдийн байрыг оруулсан. Одоогоор баригдсан 5000 орчим барилга бий гэсэн тооцоо гарсан. Энэ дотроос стандартын шаардлага хангаж байгаа буюу 60 метр кв-аас доош хэмжээтэй, метр кв нь нэг сая 800 мянган төгрөгөөс доош […]

sengedorj.jpg

2019-03-26 12:04
Монгол улсын гавьяат жүжигчин, Хошин урлагийн нэрт зүтгэлтэн, Л.Жанчивдоржийн хүү Ж.Сэнгэдорж найруулагчийг “аргагүй л мундаг хүний хүүхэд, аавынхаа авъяасыг өвлөж төрөөд, өргөж явна даа” хэмээн магтах хүн цөөнгүй байдаг. Үнэхээр ч “Мөрөөдлийн хөлөг онгоц”-оос эхлээд “Бодлын хулгайч” “Ларьдма” “Үргээлэг” зэрэг олон киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан түүний шинэ уран бүтээл тун удахгүй нээлтээ хийх гэж байна. […]

tuguldur.jpg

2019-03-26 11:11
Дэлхийн сонгодог хөгжмөөр дамжуулан хүүхэд багачуудын дотоод мэдрэмжийг хөгжүүлэх зорилготой бяцхан төгөлдөр хуурчдын уралдааныг “Seven melodies of music” төгөлдөр хуур хөгжмийн сургалтын төв санаачлан Ховд аймагт зохион байгууллаа. Баруун бүсийн “Авьяаслаг хөгжимчин” улсын хоёрдугаар уралдааныг Ховд аймгийн ИТХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдсан байна. Бяцхан төгөлдөр хуурчдын уралдаанд Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс аймгийн 70 гаруй хүүхэд оролцож, гоцлол ба  хосын төрлөөр өрсөлджээ. […]

dddddd.jpg

2019-03-26 11:10
Өчигдөр буюу Даваа гарагт Венесуэль улсын газар нутгийн талаас илүү хэсэгт нь цахилгаан эрчим хүч тасалдаж, харанхуй нөмөрсөн байна. Тус улсын 23 мужийн 14 нь болон нийслэл Каракас хот гэрэл цахилгаангүй болсныг El Nacional сонин мэдээлжээ. Өөр эх сурвалж 16 муж гэрэл цахилгаангүй болсныг мэдээлсэн байна. Венесуэлийн дэд ерөнхийлөгч Дэлси Родригез энэ удаагийн тасалдлыг цахилгаан […]

holboo.jpg

2019-03-26 10:50
Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо спортын холбоодтой хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулж үзэглэлээ. Тус гэрээнд тухайн спортын төрлөөр спортын их наадам, Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнүүд болон бусад арга хэмжээг хамтран зохион байгуулах, тамирчид, тэдний залгамж халааг бэлтгэх, өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын дунд анхан шатны болон давтан сургалт, семинар, уулзалт зохион байгуулах, харилцан […]

01-33.jpg

2019-03-26 10:50
БНХАУ-ын дарга Си Жиньпин болон Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон нар даваа гарагт уулзаж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргаж, БНХАУ-Францын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг бат бөх, тогтвортой, эрчимтэйгээр хөгжүүлэхээр тохиролцсон байна. Хоёр орны удирдагчид Парис хот дахь Элисейн ордонд уулзжээ. БНХАУ-ын дарга хэлэхдээ, олон улсын нөхцөл байдалд олон том өөрчлөлт гарсан хэдий ч Хятад-Францын […]

garts-1.jpg

2019-03-26 10:45
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Хүнсний 20”-ийн нүхэн гарцын засвар, шинэчлэлийн ажлыг Төр хувийн хэвшлийн түншлэлээр 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд “Элит констракшн” ХХК хийж гүйцэтгэнэ. Хуучнаар “Хүнсний 20” буюу одоогийн Мөнгөн Завьяагийн урд байрлах нүхэн гарц нь анх 1988 онд баригдаж өнөөдрийг хүртэл засвар […]

08-3.jpg

2019-03-26 10:41
Өчигдөр (2019.03.26) Хятадын Өвөр Монголын Өөртөө засах орны Тунляо хотод таван хүнийг буудсан хэрэг гарчээ. 40 орчим насны үл таних эр эхлээд өөрийн ажилладаг байсан Кайлу дүүргийн цэвэрлэх байгууламжийн дэргэд хоёр хүнийг буудаж хороожээ. Дараа нь хэрэгтэн төв гудамж руу гарч замаар явж байсан гурван хүнийг буудсан байна. Орон нутгийн цагдаагийн ажилтан нар гэмт этгээдийг […]

chadwar.jpg

2019-03-26 10:40
Хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын 89 жилийн ойн өдрийг угтан ХХААХҮЯ, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын хүнсчдийн холбоо, “Траст трейд”ХХК-тай хамтран “Мах шулах, ангилах ур чадвар” мэргэжлийн уралдааныг зохион байгууллаа. “Мах шулах, ангилах ур чадвар” мэргэжлийн уралдаан нь мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ажилчдын ур чадварыг сайжруулах, харилцан туршлага солилцох, сайн […]