Дэлхийн сонгодог хөгжмөөр дамжуулан хүүхэд багачуудын дотоод мэдрэмжийг хөгжүүлэх зорилготой бяцхан төгөлдөр хуурчдын уралдааныг “Seven melodies of music” төгөлдөр хуур хөгжмийн сургалтын төв санаачлан Ховд аймагт зохион байгууллаа.

Баруун бүсийн “Авьяаслаг хөгжимчин” улсын хоёрдугаар уралдааныг Ховд аймгийн ИТХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдсан байна.

Бяцхан төгөлдөр хуурчдын уралдаанд Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс аймгийн 70 гаруй хүүхэд оролцож, гоцлол ба  хосын төрлөөр өрсөлджээ.

Дөрвөн насны ангилалд болсон уралдааны 1-2 дугаар ангийн гоцлол төрөлд:

-Гранпри шагналыг Г.Мөнгөнбаатар /Ховд аймаг Seven melodies сургалтын төв/

-Тэргүүн байрыг Б.Цэлмүүн /Ховд аймаг Seven melodies сургалтын төв/

-Дэд байрыг Ц.Найманжиннамуун /Увс аймаг Хөгжимт драмын дэргэдэх төгөлдөр хуурын сургалт/

-Гуравдугаар байрыг Б.Амин-Эрдэнэ /Ховд ГБХЗХГ-ын төгөлдөр хуурын дугуйлан/

3-5 дугаар ангийн гоцлол төрөлд:

-Гранпри шагналыг Б.Баярлах /Ховд аймаг Seven melodies сургалтын төв/

-Тэргүүн байрыг Т.Төгөлдөр /Говь-Алтай аймаг “Хан хуур” сургалтын төв/

-Дэд байрыг Ө.Ермухамед /Баян-Өлгий аймаг “Эгшиг хур” сургалтын төв/,

-Гуравдугаар байрыг Н.Эрдэмээ /Ховд аймаг Seven melodies сургалтын төв /

-Тусгай байрт  Б.Цолмон /Увс аймаг/

6-9 дүгээр ангийн гоцлол төрөлд:

-Гранпри шагналыг Т.Ганди /Говь-Алтай аймаг “Хан хуур” сургалтын төв/

-Тэргүүн байрыг  Д.Мөнх-Эрдэнэ /Ховд аймаг Seven melodies сургалтын төв/

-Дэд байрыг Т.Аймөлдир /Баян-Өлгий аймаг “Эгшиг хур” сургалтын төв/

-Гуравдугаар байрт Э.Мөнхсарнай / Ховд аймаг Seven melodies сургалтын төв / эзэлж, “Уран тоглооч” шагналыг Ховдын Seven melodies сургалтын төвийн сурагч оор Б.Ганди хүртсэн байна.

10-12 ангийн гоцлол төрөлд: 

-Гранпри шагналыг Б.Амарбат /Ховд аймаг Seven melodies сургалтын төв/

Тэргүүн байрыг О.Наранжаргал /Ховд аймаг Seven melodies сургалтын төв/

-Дэд байрын шагналыг О.Эрдэнэбаяр /Баян-Өлгий аймаг “Эгшиг хур” сургалтын төв/ хүртжээ.

1-5  дугаар ангийн хосын төрөлд:

Уран тоглооч”-оор А.Мөнхсоёл, О.Мэндсайхан нар шалгарсан бол

-Тэргүүн байрт М.Намуундарь, Э.Отгонзаяа,

-Дэд байрт Х.Сэлэнгэ, Б.Цолмон,

-Гуравдугаар байрт Н.Амартүвшин, Б.Баярлах, тусгай байрт М.Халиун, Г.Номин нар шалгарсан байна.

Мөн 6-9 дүгээр ангийн хосын төрөлд:

“Уран тоглооч”-оор Б.Ганди, Г.Анужин нар тодорч,

-Тэргүүн байрт Э.Мөнхсарнай, Б.Номин-Эрдэнэ,

Дэд байрт  Д.Мөнх-Эрдэнэ, М.Хулан,

-Гуравдугаар байрт  А.Заяат, Г.Номин-Эрдэнэ нар шалгарч цом, энгэрийн тууз, өргөмжлөл гардан авчээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн