Улсын хэмжээнд 30 гаруй мянган айлын орон сууц борлуулалтгүй болсон гэх мэдээлэл олон нийтийн дунд бий.
Энэ тоо улсын хэмжээнд хэрэгжсэн бүх төслүүдийн байрыг оруулсан. Одоогоор баригдсан 5000 орчим барилга бий гэсэн тооцоо гарсан. Энэ дотроос стандартын шаардлага хангаж байгаа буюу 60 метр кв-аас доош хэмжээтэй, метр кв нь нэг сая 800 мянган төгрөгөөс доош үнэтэй байруудын тоо 2000 хүрэхгүй бий. Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг Монголбанк, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам хамтран судлаад Засгийн газрын хуралдаанд оруулж, шийдвэрлэжээ.
Монголбанкнаас эргэн төлөлтөөр 200 тэрбум төгрөг ипотекийн зээлд төвлөрүүлсэн. Нийтдээ 300 гаруй тэрбум төгрөг ипотекийн зээлд зарсан. Энэ жил үүнийг хоёр дахин нэмэгдүүлж 600 орчим тэрбум төгрөг хүргэх бололцоог нээжээ. Улсын төсөв, Монголбанкнаас гаргаж байгаа хөрөнгийнхөө хүүг хамгийн бага түвшинд аваачиж, арилжааны банкуудаас тодорхой түвшинд байгаа арилжааны зээлүүдийг татаад энэ бүгдийгээ зээлийн нэг сагсанд оруулахад найман хувийн зээл гарах бүрэн бололцоотой байгаа гэж үзэж байна.
Тиймээс энэ жил 10 мянга гаруй айлыг ипотекийн зээлд хамруулах боломжтой юм.