ez-iin-koridor.jpg
2018-12-11 18:01
“Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх гурван талын ажлын хэсгийн шинжээчдийн түвшний зөвлөлдөх уулзалтыг 2018 оны 12 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав. Зөвлөлдөх уулзалтад монголын талыг Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд, оросын талыг ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны Ази, Африк, Латин Америкийн газрын орлогч […]

hiliin-boomt.jpg
2018-12-11 17:52
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 2018 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр буюу Шинэ жил тус тус тохиож байгаа тул ажиллахгүй. Харин олон улсын […]

bulag-shand.jpg
2018-12-11 17:19
Алтай Соёны бүс нутаг дахь экоклубийн хүүхдүүд зэрлэг амьтад ундаалдаг булан шандыг хамгаалах ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Булгийн эхийг хаших, хог хаягдлыг нь цэвэрлэх зэргээр идэвхтэй ажиллаж байгаа тэдний санаачилсан энэ ажлын ачаар хоёр булгийн эх хамгаалагдаж, урсац нь нэмэгдсэн байна. Зэрлэг амьтад ч булгаас олноороо ундаалж байгаа нь автомат камерын бичлэгээс тодорхой болжээ. Тэгвэл […]

becoming.jpg
2018-12-11 17:10
АНУ-ын өмнөх тэргүүн хатагтай Мишель Обама 12 хотыг тойрсон шинэ номынхоо танилцуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж байна. Түүний номын танилцуулга уулзалт бүрийн тасалбар богино хугацаанд зарагдаж дуусч байгаа бөгөөд спортын томоохон стадионуудыг үзэгч, уншигчдаар дүүрэн байлгаж чадаж байна. Хатагтай Обамагийн “Becoming” нэртэй номын танилцуулга уулзалт нь зүгээр нэг ном танилцуулах, асуулт хариултын хэсэг байдлаар бус, […]

gazar.jpg
2018-12-11 17:01
Нийслэлд 2018 онд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийслэлийн Газрын албанаас Сэлбэ болон Баянхошуу дэд төвүүд, авто зам, замын байгууламж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хорооны цогцолбор барих нийт 104 байршлын 1914 нэгж талбарын 234 га газарт газар чөлөөлөлтийн ажлыг бүрэн хийж дуусгалаа. СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ: Нийслэлийн 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 17 байршилд 10 сургууль, […]

tsementiin-uildver.jpg
2018-12-11 16:49
Баруун бүсийн төвд эдийн засгийн хувьд тааламжтай газарзүйн байрлалтай Ховд аймаг нь байгалийн баялаг, мал аж ахуйн түүхий эдийн нөөц, хөдөлмөрийн идэвхжил сайтай гэх мэт давуу талуудтай. Үүнийг ашиглан тус аймагт дараах томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй. Үүнд: -Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцын төсөл -Цементийн үйлдвэр байгуулах төсөл -ХАА, агропаркийн төсөл -Малын гаралтай түүхий эдийн үйлдвэрийн төсөл […]

EE.jpg
2018-12-11 16:29
ХБНГУ дахь Монгол Улсын Өргөмжит консул болон Соёлын элч нарын ээлжит уулзалт өнгөрсөн баасан гарагт /2018.12.07/Берлин хотноо зохион байгуулагдлаа. Энэ удаагийн уулзалтад Монгол Улсын Өргөмжит Ерөнхий консул Д.Пфайл, А.Питум, Өргөмжит консул М.Райнберг, Ш.Шмитц, Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяа, С.Бадамхорол, В.Хайхел, Ц.Гэрлээ нар оролцов. Өргөмжит консул болон соёлын элч нарын 2018 онд хийсэн ажлын тайлантай танилцаж, […]

dddddddd.jpg
2018-12-11 16:26
УДЭТ-аас  2005 оноос хойш жил бүр “Алтан тайзны эзэд-Бид мартахгүй” хүндэтгэл ёслолыг зохион байгуулдаг уламжлалтай. Монголын театрын урлагийн хөгжилд өөрийн авъяас билэг, хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн ахмад уран бүтээлчид, театрын зүтгэлтнүүдээ мөнхжүүлэх, тэдний бүтээл туурвилын баялаг өв санг хойч үедээ уламжлан хөгжүүлэхэд оршиж байгаа юм. Энэ жил драмын театрын гавьяат жүжигчин Л.Лувсан 110 жил, Хөдөлмөрийн баатар, […]

narandelger.jpg
2018-12-11 16:05
“Mongol HD” телевизээс гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Авьяаслаг Монголчууд” шоуны хагас шигшээ шатны хамгийн сүүлчийн үзүүлбэрүүд өнгөрсөн ням гарагт (2018.12.09) үзэгчдийн хүртээл болсон. Энэ дугаарт оролцсон алтан баззерын эзэн Б.Нарандэлгэрийн үзүүлбэр урьд өмнө үзэж байгаагүй шинэлэг байсан гэдэгтэй үзэгчид санал нэгдэх биз ээ. Гэвч битбоксчин Рейгийн үзүүлбэрийн үеэр техникийн саатал гэх мэт асуудлаас […]

Hos.jpg
2018-12-11 16:00
Хамгийн аз жаргалтай хосууд сексийн талаар хэр их ярьдаг вэ? Америкчуудын дунд энэ асуултад хариу авах судалгаа явагдсан бөгөөд үр дүн нь таны бодож байгаагаас бага гарсан байна. Сексийн харилцааны талаар явуулсан судалгааны дүнгээр насанд хүрсэн хүн жилд дунджаар 54 удаа бэлгийн харьцаанд ордог бөгөөд энэ нь долоо хоногт нэг удаа гэсэн үг юм. Сексийн харилцааг […]