Хамгийн аз жаргалтай хосууд сексийн талаар хэр их ярьдаг вэ? Америкчуудын дунд энэ асуултад хариу авах судалгаа явагдсан бөгөөд үр дүн нь таны бодож байгаагаас бага гарсан байна. Сексийн харилцааны талаар явуулсан судалгааны дүнгээр насанд хүрсэн хүн жилд дунджаар 54 удаа бэлгийн харьцаанд ордог бөгөөд энэ нь долоо хоногт нэг удаа гэсэн үг юм.
Сексийн харилцааг тодорхойлох ямар нэгэн шидэт томьёо байхгүй. Зүгээр л насанд хүрсэн хүн долоо хоногт нэг удаа бэлгийн аз жаргалынхаа төлөө “за” гэж хэлдэг аж. Гэхдээ хүмүүс хэрхэн өөрийн аз жаргалаа үргэлж хөглөж байх ёстой вэ гэж хүний бэлгийн амьдрал, гэр бүл, гэр бүлийн амьдралыг судалсан Нью Йоркийн их сургуулийн доктор Логан Левкофф ийн хэлжээ.
Өөрийн дуртай инээд хөөр өгч чадах орчинд оч, кино театрыг зорьж эсвэл сонгодог уран зохиол ч уншиж болно. Эндээс хүн дахин давтагдашгүй сэдвийг олж авч чадна. Харилцаандаа үргэлж анхаарлаа хандуулж бай. Үргэлж аз жаргалтай байх орчныг сонго.
Нэг нэгдээ хайр сэтгэлээ илэрхийлж бай. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулаад ч гэсэн илэрхийлж болно шүү дээ. Гайхаж байж магадгүй юм. Гэхдээ бидний харилцаа, хоорондын яриа хэвийн байна уу, ялангуяа бэлгийн харилцаа, дотно харилцаа анх ямар байсан. Одоо ямар байгаа вэ гэдгээ харьцуулан бодож бай.
Харилцаанд өөрчлөлт оров уу, тэр харилцаандаа хуучин шигээ анхаарал тавьсан хэвээр байна уу гэдгийг бид маш их анзаарч, хүлээлт өгч байдаг. Анхнаасаа хэвшиж тогтсон харилцааны үлгэр загвар амьдралд удаан үргэлжлэх нь хосуудыг, гэр бүлийг улам бат болгодог гэж тэр хэлсэн байна.
nbcnews.com