daguul.jpg
2018-12-12 11:41
Хиймэл дагуулын байнгын ажиллагаатай станцын тусламжтайгаар өндөр нарийвчлалтай Геодизын загварыг ашиглаж эхэллээ. Ингэснээр газрын гадаргын өндөржилт, хотгор, гүдгэрийг кадастрын зурагтай хослуулан боловсруулж, авто зам, инженерийн дэд бүтэц, хот төлөвлөлтийг алдаагүй, эрсдэлгүй хийх боломжийг олгохын зэрэгцээ иргэн, хуулийн этгээдийн төсөв, санхүү, цаг хугацааг хэмнэх боломжтой боллоо гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

ger-bul.jpg
2018-12-12 11:36
Хүмүүжил гэдэг нь хүнжүүлэх, хүмүүнжүүлэх, хүнээр хүн хийх, хүн шиг хүн болгох, амьдрах ур дүй ухаантай болгох гэсэн үг юм. Тэгвэл орчин үеийн хүүхдийн хүмүүжил XX зуунаас эрс өөр аргыг шаардах болж. Тэгэхээр бид ямар буруу үйлдэл хийж, тэр нь ямар үр дүнд хүргэх вэ гэдгийг авч үзье. 1. Алганы амт үзүүлэх. Үр дүн: Шийтгэлийг […]

terror-in-france.jpg
2018-12-12 11:26
Францын Страсбург хотын төв талбайн Клеберт нээгдсэн Зул сарын барааны үзэсгэлэн худалдаанд оролцож байсан иргэд рүү бууджээ. Тус хотын дарга Роланд Райсын мэдэгдсэнээр террористын суманд 4 хүн амиа алдаж, 12 хүн шархадсан бол 7 хүний биеийн байдал маш хүнд байгаа аж. Энгийн иргэд рүү гал нээсэн террорист этгээд цагдаа нартай мөн буудалцаж, шархадсан ч зугтаж […]

amjilt.jpg
2018-12-12 11:20
Өчигдөр Google компанийн гүйцэтгэх захирал Сундар Пичай конгрессийн хууль зүйн байнгын хорооны гишүүдэд мэдээлэл өгөх сонсгол болж өнгөрсөн юм. Энэ үеэр өөрийн компанийг тойрсон олон маргаантай асуудлаар тайлбар өгсөн байна. Тухайлбал зах зээлийн хэт давамгай байдал, Хятадын цензур, хувь хүний мэдээллийн аюулгүй байдал гэх мэт. Харин Бүгд Найрамдахчууд тус компанийг улс төрийн хувьд либерал үзлийг […]

untah.jpg
2018-12-12 11:10
Хэт зөөлөн гудас, хөнжил, дэрэн дээр унтдаг нь багтраа өвчин тусч, гэнэт нас барах эрсдлийг нэмэгдүүлдэг тухай АНУ-ын төрийн байгууллага судалгаагаар нотолжээ. “Эцэг эхчүүд хүүхдээ тухтай байлгах гэж хичээдэг ч зузаан зөөлөн хөнжил, гудас, дэр нь нярай хүүхдийн амьсгал боох аюултай” гэж тэд үзсэн байна. АНУ-ын Хүүхдийн Эрүүл Мэнд, Хүний Хөгжлийн Үндэсний Хүрээлэн болон хамтран […]

busgui.jpg
2018-12-12 10:50
Дуучин НУБЧ-н гоцлол дуучин Нямдаваагийн Бямбадоржын “Донжтой бүсгүй” дууны видео клипийг та бүхний сонорт хүргэж байна. Дууны шүлгийг MУСГЗ Ш.Гүрбазар, Хөгжим Шагай “Гурван бүдүүн хамтлаг”, Хөгжмийн найруулга Ц.Уянга, Хоолой бичлэг Намуун студи, Мастер миксинг Х.Баярсайхан нар хийжээ.  

haramsah.jpg
2018-12-12 10:37
Энэ сарын 9-10-нд  Дэлхийн 40 орны 3000 хүүхэд хоорондоо өрсөлдөв. Олон улсын Соробан сампин, цээж тооллын аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээн Малайз улсын Куала Лумпур хотод боллоо. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлж “ТОЯА” академийн тэргүүн Т.Туяа ахлагчтай баг оролцсон байна. Улаанбаатар, Хөвсгөл, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Дорноговь, Төв, Говь Алтай, Зүүн Хараа, Сүхбаатар аймгаас нийт 53 […]

Ganbold.jpg
2018-12-12 10:24
МN-25 суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт өчигдөр (2018.12.11) ярилцлага өгсөн “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдын ярилцлага нийгмийн анхаарлын төвд орж ирлээ. Монголд авлига нүүрлэсэн гэж ярьж байгаа ч, өөрөө авлига өгснөө зарласан авлигын гэрч төдийлөн гарч ирдэггүй. Харин энэ удаа Т.Ганболд авлига өгсөн. Өгөхдөө Улсын ерөнхий прокурорын албан тушаалыг хашиж асан Д.Дорлигжавт 4 сая ам. […]

alt.jpg
2018-12-12 10:15
Монгол Улсын Засгийн газраас зарласан “Алт-2” үндэсний хөтөлбөр, Монголбанкны “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аян болон Тогтвортой бичил уурхай төслийн үйл ажиллагааны хүрээнд Дархан хотноо нээгдсэн нэг цэг үйлчилгээний төвд 395 сая төгрөгийн өртөг бүхий алт, үнэт металлын сорьц тогтоох сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг Монголбанк, Тогтвортой бичил уурхай төслөөс хандивлажээ. Стандарт, хэмжил зүйн газар, Монголбанк […]

duu.jpg
2018-12-12 10:06
08:00 цагт: УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, “Агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах талаар нэн даруй арга хэмжээ авч ажиллах тухай” тогтоолын хэрэгжилттэй танилцана. 08:00 цагт: “Holiday Inn” зочид буудалд “Модел ЮНЕСКО Монгол” ЮНЕСКО-гийн Ерөнхий Ассемблейн залуучуудын загвар чуулган болно. 09:00 цагт: АТГ-т яам, агентлаг, нийслэл, дүүрэг, төрийн болон орон нутгийн […]