Энэ сарын 9-10-нд Дэлхийн 40 орны 3000 хүүхэд хоорондоо өрсөлдөв. Олон улсын Соробан сампин, цээж тооллын аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээн Малайз улсын Куала Лумпур хотод боллоо.
Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлж “ТОЯА” академийн тэргүүн Т.Туяа ахлагчтай баг оролцсон байна. Улаанбаатар, Хөвсгөл, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Дорноговь, Төв, Говь Алтай, Зүүн Хараа, Сүхбаатар аймгаас нийт 53 суралцагч, эцэг, эхчүүдийн төлөөлөл нийлсэн 85 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцжээ. Манай хүүхдүүд нийт 13 түвшинд найман минутад 200 бодлого бодож өрсөлдсөн аж. Энэ тэмцээнээс манай улсын баг нэг “Гранд Чампион”, 16 “Чампион” , 20 алт, 10 мөнгө, зургаан хүрэл цом хүртжээ. Тэд өнөөдөр эх орондоо ирэх юм.