08:00 цагт: УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, “Агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах талаар нэн даруй арга хэмжээ авч ажиллах тухай” тогтоолын хэрэгжилттэй танилцана.
08:00 цагт: “Holiday Inn” зочид буудалд “Модел ЮНЕСКО Монгол” ЮНЕСКО-гийн Ерөнхий Ассемблейн залуучуудын загвар чуулган болно.
09:00 цагт: АТГ-т яам, агентлаг, нийслэл, дүүрэг, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн салбар нэгжийн 300 орчим эрх бүхий албан тушаалтнын нэгдсэн сургалт болно.
09:30 цагт: МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн зүүн талд байрлах Номадика бизнес төвийн 3 давхарт “Хөдөө аж ахуйн зохистой дадлыг баталгаажуулахад бэлэн үү?” дугуй ширээний-уулзалт ярилцлага болно.
09:30 цагт: НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно.
10:30 цагт: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын таван давхрын хурлын танхимд шинэ жилийн баярыг угтсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцын талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч, мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Засгийн газрын III байрны B1 давхрын мэдээллийн танхимд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 11 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал болно.
11:00 цагт: Монголын хүүхдийн ордны Ёслолын танхимд Зорилтот гэр бүлийг дэмжих, хөгжүүлэх “Хөгжлийн үндэс” туршилтын төслийн үр дүнг үнэлэх хурал зохион байгуулагдана.
Үндэсний мэдээллийн төвд 11:00 цагт: “Босоо хөх Монгол” ТББ-аас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд газрын тосны компаниуд Монгол улсын хилийн зурвасыг дамнан хайгуул хийж байгаа тухай мэдээлэл хийнэ .
11:30 цагт: Хөдөлмөрийн Үндэсний Намаас УИХ-ын гишүүдэд ХОМ дэх “Орлогоо нотол” гэж шаардан хэвлэлийн хурал хийнэ.