Төрийн эрхэм түшээ дүү нарын энэ өдрийн амрыг эрэн мэндчилж, оюун бодлыг тань эрхгүй нэгэн зүйлд хандуулах нь зүйтэй хэмээн үзлээ.
Монголын төрийн эрхийг УИХ-д 65 суудалтай Монгол Ардын Нам 2016 оноос үнэмлэхүй олонхоор засаглан барьж байна. Энэ бол МАН бодлогоо хэрэгжүүлж, мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд олдсон хосгүй, алтан боломж байсан. “Байсан” гэж хэлж буйн учир нь одоо харин энэ боломж хүн бүхний нүдэн дээр та бүхнээс алслан үгүй болж, хоёрхон жилийн дараа 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй Монголын улс төрийн ууган намын нэгэн гутамшигт түүх болон үлдэх нөхцөл байдал үүсээд байна.
Үүнд хэн буруутай вэ? Тэгээд би, бид буруутай юм уу? гэж та хоёр асуух байх л даа. Тэгвэл ах хүний хувьд би “Тийм ээ, та хоёр хоёулаа буруутай” гээд хэлчихье.
1994 оны хаврын хуурай салхи үлээсэн зэврүүхэн тэр нэгэн өдөр М.Энхболд, У.Хүрэлсүх, Т.Гантөмөр, П.Дэлгэрнаран, Ц.Батбаяр нарын 16 залуус, бүсгүйчүүд цуглаж, МАХН-ын нарийн бичгийн дарга миний бие та бүхэнтэй уулзаж, “Намын залуу гишүүд, дэмжигчдийн Зөвлөл” гэдгийг байгуулж байлаа.
Улмаар “Намын залуу гишүүд, дэмжигчдийн Улсын анхдугаар зөвлөлгөөн”-ийг тэр жилийнхээ зургадугаар сард зохион байгуулах шийдвэр гаргаснаар өнөөдөр “НАМЗХ” гэж нэрлэгдээд байгаа МАН-ын залуучуудын байгууллагын үндэс суурийг тавьж байсныг та бүхэн эрхбиш санаж байгаа биз ээ. Санахгүй ч байж магад.
Үүнээс хойш бараг 25 жил болох гэж байна шүү дээ. Энэ бол нэгэн зууны түүхтэй намын амьдралын дөрөвний нэг учраас өөрийн гэсэн түүхтэй, бас ч гэж шаггүй урт хугацаа байлаа. Энэ хугацаанд та хоёр маань улстөрчийн хувьд ихэд өсч өндийж, ажил, амьдралын туршлага хуримтлуулж, бэл бэнчин чинь ч чамгүй зузаарч, хоёулаа энэ том улс төрийн намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын хүндтэй албыг хашиж, Монголын өнөөгийн нийгмийн нам, улс төрийн нэр, нөлөө бүхий зүтгэлтнүүд болоод байгаа билээ.
Өнөөдөр та бүхний хэлэх нэг үгнээс, гаргах нэг ааш араншингаас чинь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хувь заяа, ирээдүй хойч хамаарах, хамаардаг болсон байна шүү. Эрхбиш үүнийг ойлгож байгаа биз ээ. Би та нараар бахархаж явсан.
Харин өнөөдөр МАН-ын өмнө, Монголын улс төрийн өмнө өөрийгөө гэмтэн мэт бодох боллоо. Яагаад гэж үү? Яагаад гэвэл 25 жилийн тэртээгээс та хоёрын хэн хэнийг нь энэ намын хойч, ирээдүй, XXI зуунд намыг авч явах зүтгэлтнүүд гэж бодож, цагтаа өргөж өндийлгөлцөж, хойхноо алсханаас дэмжиж явлаа.
Гэтэл өнөөдөр та хоёр Монголын бүх ард түмний нүдэн дээр эрх мэдэл, албан тушаалын төлөө өөр хоорондоо арсалдан, алалдан тэмцэлдэж, нэгэн дор зэрэгцэн сууж, нүд нүд рүүгээ эгцлэн харж ч чадахгүй, өдөр өдрөөр эргэлт буцах замгүй өсөөт дайснууд болон хувирсаар байна.
Та хоёрт ер нь өнөөдөр юу дутаад байна вэ? Эрх мэдэл үү? Эд хөрөнгө үү? Би мэдэж байна аа. Нэг нь “шударга ёс” гэх байх. Нөгөө нь “хууль ёс” гэх биз. Би танай намын удирдлагад ажиллаж байсан ахмад ажилтан, улс төр судлаач хүний хувьд та хоёрын хэн нь хэн байсан, ямар замаар явсан, хэн хэнтэй нөхөрлөж, яаж “өсч өндийснийг” чинь ч сайн мэднээ. Энэ талаар та хоёрт ганцаарчлан хэлэх үгс ч байна. Хоёуланд чинь хэлэх үг бас байна.
УИХ-ын дарга М. Энхболд оо!
Би таныг Улаанбаатар хотын Гүйцэтгэх Захиргааны Нийтийн аж ахуй, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн байхаас чинь эхпээд мэднээ. Чи бол бага залуугийн л буурьтай, хэлэх ярихдаа бодож, ул суурьтай цөөн үгээр санаагаа илэрхийлэхийг боддог, бас хүн чанарын хувьд ч муугүй залуу байсан. Улаанбаатар хотын Намын хорооны дарга, Засаг дарга байхаасаа газар зардаг “хотын бүлэглэлийн толгойлогч” нэр хоч авсан нь ч чиний хүнийг хаядаггүй, өрөвч хүнлэг зан чанартай чинь их холбоотой санагддаг.
Хамт ажиллаж, хамтран зүтгэж байсан хэнийг ч болов алдсан, эндсэн ч түлхэлгүй, хүрээлэл, нөөлөг нөлөөндөө авч явдаг зан чанар чинь овжин зальтай, эсвэл сул дорой хүмүүсээр хүрээлүүлж, тэдгээрээс буруу гажуу үг, толгой эргэм магтаал сайшаал ихийг сонсгосон биз ээ. Бас заримдаа тэднээсээ бусдыг үгүйсгэхэд хүргэж, улс төрийн өрсөлдөгчдийгөө дутуу үнэлэхэд хүргэдэг байсан биз ээ.
Тиймээс л намын зарим залуу нөхөд чинь “Улаан сарнай клуб”, “Зүүний хүчний холбоо” байгуулан хөндийрч, чамтай нам дотроо өрсөлдөж эхэлсэн нь өнөөгийн сөргөлдөөний эх байсан гэж би боддог. Нөгөө талаар чи заримдаа алс хэтийг бодолгүй, хэтэрхий зориггүй, шийдэмгий бус зан гаргадаг. Түүний нэг том илрэл бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд таны ойлголтоор “хамгийн сул өрсөлдөгч” байсан X. Баттулгатай өрсөлдөх хувилбарыг сонгоод өөрөө та ялагдсан явдал гэж хэлмээр байна.
Энэ ялагдал уг нь таны бүхий л сул талыг харуулсан. Та ч хариуцлагаа ухамсарлаж, МАН-ын даргын албаа өгөх улс төрийн шийдвэр гаргасан гэж ойлгодог. Гэтэл намын чинь зарим гишүүн таныг “өөрт олдсон үнэмлэхүй эрх мэдэл, боломжоо бусдын гарт алдаж, түүнийхээ хариуцпагыг үүрэхээс амиа бодон зугтсан”- аас намаа хоёр хуваахад хүргэсэн гэж үздэг юм билээ.
Бас нэгэн жишээ. “60 тэрбумын” гэх хэргээс болж М.Энхболд гэдэг хүнийг өнөөдөр баруун солгойгүй муулж, намын чинь дотроос болон гаднаас зохион байгуулалттайгаар дайралт хийж байна. Монголд М.Энхболдоос муу хүн алга болж байна.
Гэтэл тэр бичлэгээс сонсоход энэ төлөвлөгөөг ОХУ-д улс төрийн “пиар” мэргэжил эзэмшсэн Г.Доржзодов гэгч боловсруулж, А.Ганбаатар, Ц.Сандуй нараар уламжпан танд болон танай намын удирдлагуудад сонсгож, танилцуулаад түүнийг нь тоохгүй, мөнгө хөлс өгөхгүй болохоор нь сөрөг хүчинд нь авч очиж зарсан “улс төрийн махинаци”, “сонгуулийн хар лиар” байсан гэдгийг ямар ч тэнэг хүн ойлгож, мэдэхээр юм билээ дээ.
Гэтэл та яагаад өнөөдрийг хүртэл энэ байдлыг зоригтой гаргаж тавиад, намаа унагахад хүрсэн, одоо ч нэр хүндэд нь сэв суулгаад байгаа тэр булай үйлдлийг таслан зогсоогоогүй юм бэ? Танд бас л зүрх зориг, шийдэмгий байдал дутсан. “60 тэрбумын хэрэг” сөрөг хүчний зүгээс МАН-ын чинь нэр хүндийг унагаах зэвсэг болсоор байгаа учраас намын нэг хэсэг нөхөд чинь Танд итгэхээ больж, намаа аврах үүднээс Таныг УИХ-ын даргын суудлаас буулгах шийдвэрт хүрээд байгаа юм билээ шүү.
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ээ!
Тийм ээ. Би чамд нэн итгэдэг байсаан. Чи МАХН-ын Удирдах зөвлөлийн улс төрийн ажилтан байсан тэр цаг үеэс л хурц сэргэлэн, ажил төрөлдөө шуурхай шалмаг, шулуун шударга байхыг хичээдэг, шинэ соргог зүйлийг хурдан хүлээн авдаг, цэргийн хүн болоод ч тэр үү хатуужил, эр зоригтой, шийдэмгий цэл залуу ажилтан байлаа.
Тиймдээ ч залуучууд дотроосоо чамайг арай илүүтэй олж харж, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Даш-Ёндон даргатайгаа зөвлөж байгаад Намын залуу гишүүд, дэмжигчдийн Зөвлөлийн нарийн бичгийн даргаар дэвшүүлэн тавьж байсан сан. Чи ч итгэл алдалгүй чиний энэ л зан чанарын сайн талуудыг өндөр үнэлдэг залуучууд, дэмжигчдийнхээ итгэл, найдварыг хүлээж, намын улс төрийн албан тушаалын замаар эрчтэй өгссөөр өнөөдрийг хүрсэн нь түүхэн үнэн. МАН-ын гишүүдийн олонх нь чиний дээрх сайн зан чанаруудыг үнэлдэг байсан, одоо ч үнэлсээр байгаа гэж би боддог. Энэ тал дээр миний хийж байсан дүгнэлт өнөөдөр ч буруутаагүй.
Гэхдээ чамд бодлогогүй, түргэн үг хэлэх, огцом түргэн аашлах, асуудалд хөнгөн хуумгай хандах, хэт сүржигнэх зэрэг дутагдал байсан. Албан тушаалын шатаар өгсөж, дээш ахих тусам чамайг тойрон хүрээлэгчид, “улаан фенүүд”-ийн хар гайгаар муу зан чанарууд чинь улам тод томруун болж, чиний сайн сайхан чанаруудыг баллаж орхижээ гэсэн дүгнэлтийг өнөөдөр ах нь хийж байгаа шүү.
Үүнээс чинь болоод л өнөөдөр юу болоод байгааг чи мэдэж байгаа. Намын чинь нөхдийн бараг тэн хагас нь чамайг шүүмжилж, бас Ерөнхий сайд, намын даргын албан тушаалаас чинь ч огцруулахыг хүсэх, хэлэлцэх боллоо. Энэ бүхэн юунаас эхлэлтэйг ч чи өөрөө нэг сайн бодоод үзээрэй!
Юуны өмнө 2010 оны арваннэгдүгээр сарын 5-нд МАХН-ын ХХҮI Их хурал хуралдаж МАХН гэдэг нэрнээсээ “X” үсгийг авч хаяад МАН болох шийдвэрийг гаргасан байдаг. Дараахан нь энэ намын гишүүдийн нэг хэсэг нь МАХН-ыг байгуулж, МАН албан ёсоор хоёр хуваагдсан билээ. Үр дүнд нь 2012 оны УИХ-ын сонгуульд МАН ялагдал хүлээсэн. “
… Хариуцлагыг нь хүлээнэ гэж хэлдэг эр зоригтой байх ёстой гэж би боддог” хэмээн хатуу нотлон хэлж байсан У.Хүрэлсүхта Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд намаа хоёр хуваах ажлыг өөрийн гараар хийсэн эхний алхам энэ байжээ. Энэ бол түүх. Өнөөдөр та Ерөнхий сайд, МАН-ын даргаар нэг жил гаруйхан ажиллаад өөрийнхөө намыг дахин хоёр хуваах ангалын өмнө авчраад байна. У.Хүрэлсүх та намын дарга байж чадахгүй гэдгээ сүүлийн жил гаруй хугацаанд хийсэн улс төрийн алхам, үйлдэл, тэр байтугай хэлж буй үг, соёлгүй, бүдүүлэг харилцаагаараа Монголын ард түмэнд тов тодорхой харууллаа шүү дээ.
Чамд итгэж байсан олон хүн өнөөдөр харамсаж, гутарч байгаагийн нэг нь би. Та жил гаруйнхны өмнө намын журмын нөхдөө унаган байж Ерөнхий сайдын сэнтийд заларч чадсан. Дараа нь бас л хүчээр шахуу, намаа хуваан байж МАН-ын даргын албан тушаалыг авсан. Өнөөдөр тан шиг их эрх мэдэлтэй хүн Монголд байхгүй ээ. Гэтэл чи өөрийгөө “Шүдгүй арслан” гэж цоллоод сууж байдаг. Танд эрх мэдэл, албан тушаал огт дутаагүй. Чин үнэний гхэлэхэд, харин уужуу ухаан, өргөн боловсрол танд дутаж байгаа.
Тиймээс л Хүрэлсүх та эрх мэдэл авах тусмаа энэрэнгүй, өгөөмөр байж, талибуун сэтгэж, нам, улсынхаа ирээдүй, алсыг өргөнөөр харж, сэтгэж ажиллаж чадсангүй ээ.
УИХ-ын чуулганы индэр дээрээс ч, намын хурал зөвлөгөөнүүд дээрээ ч гишүүдтэйгээ хэрүүл хийж, даргын буурь алдаж, хөөрч, хөвсөлзсөөр байгаад өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх тантай хэрэлдэхгүй, даапаалахгүй хүн ч гэж алга болж байх шиг байна. Харсаар, үзсээр байтал намын чинь, төрийн чинь нэр хүнд тантай хамт шалан дээр унаж байна. Ер нь бол МАН-д хэзээ ч ийм дарга байгаагүй юм шүү.
Монголын улс төр ингэтлээ эх зах, эмх замбараагаа алдталаа бужигнаж, МАН албан ёсоор хоёр хуваагдсан нь Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх Таны хийсэн ажил. Саяхан та албан тушаалаа хамгаалж, алалдахаас наагуур тэмцэж байж, “хулгай хийсэн” сайд нар нь өөрөө өөрсдийнхөө төлөө кноп дарж, АН-ын Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат нарын сөрөг хүчний урвагч гишүүдийн саналаар Засгийн газраа арай ядан хамгаалж, авч үлдлээ. Энэ Таны ялалт гэж үү? Энэ бол ялалт биш, Намын даргын ялагдал байсан шүү. У.Хүрэлсүх ээ!
Харин үүнээс хойш, түүнээс цааш У.Хүрэлсүх минь чи эрх мэдлийн төлөөх явцуу, бодлогогүй дайсагнал, дайнаа зогсоож, намын эв нэгдлээ хангаж ажиллах цаг чинь болсныг эрхбиш ойлгож, ухаантай загнах хэрэгтэй болоод байна. М.Энхболд муу хүн байж болно, буруу зүйл хийж байсан ч биз. Гэхдээ алив зүйл хэрээс хэтрэхээрээ утгаа алддаг гэдэг.
Ерөнхий сайд нь намын нэг нөхөртөө бүхий л алдаа дутагдал бүхнийг нааж, бараг ертөнцийн бузар булайн туйл болгоод, дараа нь УИХ-ын даргаас нь огцруулна гэж парламентын гаднаас “үүрэг даалгавар” өгч, парламентыг тараана гэж зарлан тунхаглаж, Чуулганы хуралдааныг нь “бойкотолж” байгаад монголчууд нийтээрээ нэн болгоомжтой сэрэмжтэй хандах байна. Үүнд эрх баригч МАН-ын дарга, Ерөнхий сайд та хатуу дүгнэлт хийх хэрэгтэй болоод байна бус уу. Таны муйхар, хатуу байр сууринаас болоод манай улсын тусгаар тогтнол, ардчилал, хүний эрхийн баталгаа болж буй парламентын засаглалд ч аюул учрахгүй гэх газар үгүй.
М.Энхболд оо! У.Хүрэлсүх ээ!
Уг нь улс төрөөс болоод анд нөхөд хүртэл үзэл бодол зөрөлдөж, сөргөлдөх зүйл бишгүй л байдаг. Гэхдээ хамгийн гол нь эргээд уулзах нүүр байна даа, ямар нэг орон зайг заавал үлдээх ёстой гэдгийг хашир улстөрчид та хоёрт уг нь сануулах юун билээГэвч өнөөдрийн үүссэн нөхцөл байдал эвлэх байтугай энэ чигээрээ нэгэн намын нэрийн дор нэгдэн суухад ч хэцүү болсоор байгааг чинь харж суухад улам бэрхтэй болж байна. Ямар сайндаа л “Хоёр зуун мянган гишүүнтэй намын хувь заяа хоёрхон бодлогогүй гишүүнээсээ болж нурах ёсгүй ээ!” гэж намын нөхөд чинь бачууран хашгиралдаж байна. Сонсож байна уу? Та хоёр оо…
Хамгийн ноцтой нь “Болоогүй ээ. Та нар өшөө их олон ангит кино үзнэ ээ” гээд хортойхон мушилзан суугаа сөрөг хүчнээс сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс төрийн тоглолтод та нар хэт автаж, улс орныхоо болон МАН-ын язгуур эрх ашигт ноцтой хохирол учруулахад хүрээд байгаагаа ойлгож байна уу?
Танай өрсөлдөгч АН ээлжит Их хурлаа хийгээд үзэл баримтлалаа тодорхой болгож, зах зээлийн эдийн засгийг дэмждэг, хувь хүнии өмчийг хүндэлдэг, төрийн хэт оролцоог хязгаарлах байр суурьтай “Баруун төвийн нам” гэдгээ зарлаж, намуудын үзэл боддын уралдаанд оролцоход бэлэн болсноо зарлан тунхаглаж, УИХ-ын 2020 оны сонгуулийн гараагаа амжилттай эхлүүлчихлээ. Гэтэл МАН-ынхан дотроо хэмлэлдсээр л…. Та хоёрт бодох ухаан, сэхээ байна уу?
Монголын улс төрийн хамгийн том намын хамгийн том лидерүүд болох Та хоёр үүргээ гүйцэтгэж чадахгүй, эв нэгдлээ хангаж чадахгүй, сахилга бат, ёс суртахууны хэм хэмжээг өөрсдөө гишүүддээ үлгэрлэн үзүүлж чадахгүй бол та хоёр хоёулаа нам, улс орныхоо өмнө хийсэн, хийж буй алдаатай, буруу үг, үйлдэл, үйл ажиллагаагаа хэн хэн нь шударгаар хүлээж, өөр өөрсдийн албан тушаал байр суурийг сайн дураараа тавьж өгч, нам, ард түмнийхээ өмнө ёс суртахууны хариуцлага хүлээвэл зохилтой.
Ухаарал дайж хүндэтгэн ёсолсон:
МАН-ын ахмад зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин, доктор (Рh.D) Б.ЭНХМАНДАХ
23 comments
Ene hun chini nuguu kazinogiin heregt holbogdood baisan hun mun uu tegehed MAHNii nariin bichig hiij baisan herev mun bol humuust surgamj hairlahtaigaa bolson yam bish uu
Nam yrihaa boliood ogoochee, odoo nam bus bolson MANAN bolson,,,,
Yamar teneg zunug ve. Yun nam. Uls oron gesen negch bodol ene hunii tolgoid alga. Jinhene erguu ulaan kommunist bndaa. Iim humuus duusch baij mongol sehne
Ард түмэн мэдээний цаг болоход чухамхүү “Хүүхээд зурагтаа мэдээн дээр тавьцгаа. ЗГ, УИХ-ын “ХОШИН ШОГ” үзье гэх болжээ. Эмгэнэл. Дотооддоо яах вэ. Дэлхийгээс ичих юм даа…
Та чинь анхны авилга авсан хүмүүсийн нэг шүү дээ.Танай нам хэргээс зугтаалгаж хаа хол Англи улсад нуусан биз дээ.Мартсан гэж бодож,өөрийгөө дөвийлгөх хэрэггүй юм даа.
анхны авилгач нөхрийг монголын төр шийтгэсэн билүү, тэр үлгэр жишээгээр одоо ч нөхдүүд сайн ч хусч байнадаа
Намын эв нэгдэл гээд булай бузрыг өөгшүүлсээр суух уу.Нам юу юм бэ.Ард түмэн чинь хайран биш бна уу.Банкны хүүнд дарлуулж амьдарсан ч биш үгүй ч биш болж явна,энэ ард түмэн чинь. чааваас даа.яая даа та нарыг.
Ard tumnii yzguur erh ashig gej baihaas ardin namin erh ashig ch geh shig yu geed bgan be buleglelinhe erh ashgig l hamgaalad bga hun baina
Энхмандах та өрийгөө нам бус мэт сургааль айлдсаныг бүгдийг уншлаа. Энэ 2 хүнийг хоюуланг нь албан тушаалаа өг гэж байгааг дэмжиж байна. Харин Та өнөөдөр өөрөө МҮҮНРТ-ын Үндэсний зөвлөлийн дарга гэх эрхэм хариуцлагатай албан тушаал дээрээ буурьтай суурьтай тулхтай нуруутай бас эрч хүчтэй, төв шударгаар ажиллаж чадаж байгаа юу. ҮЗ-ийн гишүүдээ бас 2-3 талцуулан МАН-аас томилогдсон Нинжжамц гэх хүүхнийг “казиногийн” хэрэгт МАХН-аа Матрасов шиг улаан цээжээрээ хамгаалж байсан шигээ энэ хүүхний улаан хамгаалагч болж, олон нийтийн эрх ашгийг эсрэг ажиллаж байгаагаа юу гэж тайлбарлах вэ. ҮЗ бол Ерөнхий захирлын үйл ажиллагаанд хяналт тавьж хуулийн дагуу ажиллуулах үүрэгтэй. Гэтэл өнөөдөр МҮОНРТ төсвийг мөнгөөр тэжээлгэж, хураамж нэрээр ТВ-тэй бүх айлаас мөнгө авч дээрээс нь бас ХУВИЙН АРИЛЖААНЫ ТВ -үүд шиг реклам сурталчилгаагаар бөмбөгдөж, мөнгө хүүлж байгаад яагаад хяналт тавьж чадахгүй бас хүсэхгүй байгаа юм бэ. МҮОНРТ-ын реклам сурталчилгаа одоо хэрээс хэтэрч АРИЛЖААНЫ ТВ шиг болсныг ТА МЭДЭЖ байгаа юу. Танай ҮЗ-ийн гишүүд яагаад бүлх залгисан юм шиг дуугарч чаддаггүй, энэ бүхнийг таслан зогсоохгүй байгаа юм бэ? МҮОНРТ өөрийн гэсэн хуультай ганц Олон нийтийн ТВ. Энэ ТВ бол Нинжжамц ТА 2-ийн хувийн телевиз биш. Тэр тусмаа ҮЗ-ийн даргаар тань шиг үеэ өнгөрөөсөн, хуучин коммунист хүн ажиллаж байгаа нь МҮОНРТ-ийг улам улстөржсөн харагдуулж байна. МҮОНРТ-ын ҮЗ бол үеэ өнгөрөөсөн Тань шиг тэтгэврийн хөгшдийн орогнодог газар уг нь биш шүү. Залуу эрч хүчтэй нам бус салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, нийгмийн идэвхтэй хүмүүсийн байх ёстой газар. Тэр тусмаа ҮЗ-ийн даргаар М.ЭНХМАНДАХ таныг ажиллуулж байгаа нь муухай харагдуулж байна. Та харин бусдад МАН-д зөвлөгөө өгч байхаар өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлж ҮЗ-ийн даргаасаа сайн дураараа огцорч, залуу эрч хүчтэй намын харьяалалгүй залуучуудад даргынхаа ажлыг өгөөө. Танаас өөр эрч хүчтэй шударга, зарчимч хүмүүс байгаа байлгүй. Эсвэл танай ҮЗ-д дандаа хөгшчүүл эмгэчүүл ажилладаг бол бүгдээрээ сайн дураараа огцорвол таарна шүү.
ЭНХМАНДАХ ТА КАЗИНО БАЙГАЛЬ ГУЙГААС АВИЛГА ТУУГААД НАМБАРЫН ЭНХБАЯРЫН ХАМТ ХОЛБОГДОЖ БАЙСАН ДАА. ЭНЭ ХЭРГЭЭРЭЭ ГАНЦ ХУДАГТ ОЛОН ХОНОГ МОРИЛЖ НАМАА ЯЛАГДУУЛЖ ЗӨНДӨӨ ЮМ БОЛСОН. НОТЛОГДСОН ХЭРЭГ ШҮҮ ДЭЭ. ЧИНИЙ ҮЛДЭЭСЭН БААСЫГ ЧИНЬ ЦЭВЭРЛЭХ ГЭЖ ЭНЭ ХОЕР ЗАЛУУ ЛИДЕР ҮЙЛЭЭ ҮЗЭН ТҮҮХИЙН ТАВЦАН ДЭЭРХ ШУДАРГА ҮНЭНИЙ ШҮҮХЭЭР ОРОХ ГЭЖ ҮЙЛЭЭ ҮЗЭН АЛАЛДАЖ БН. ЧИ МХЗЭ ГЭДЭГ АЙЛЫГ ТАРААСАН. ТА АВИЛГА АВААД ТЭР ҮЕД АЗААР НАМЫН ДАРГА ХОЛБОГДСОНЫ ХҮЧИНД ТҮҮНИЙГ ЧИРСЭН ШАНТААЖИЛСАНЫ ХҮЧИНД ААВЫН ХААЛГА АРАЙ Ч ТАТАЛГҮЙ ҮЛДСЭН ХҮН ШҮҮ.
ЭНХМАНДАХ ТА КАЗИНО БАЙГАЛЬ ГУЙГААС АВИЛГА ТУУГААД НАМБАРЫН ЭНХБАЯРЫН ХАМТ ХОЛБОГДОЖ БАЙСАН ДАА. ЭНЭ ХЭРГЭЭРЭЭ ГАНЦ ХУДАГТ ОЛОН ХОНОГ МОРИЛЖ НАМАА ЯЛАГДУУЛЖ ЗӨНДӨӨ ЮМ БОЛСОН. НОТЛОГДСОН ХЭРЭГ ШҮҮ ДЭЭ. ЧИНИЙ ҮЛДЭЭСЭН БААСЫГ ЧИНЬ ЦЭВЭРЛЭХ ГЭЖ ЭНЭ ХОЕР ЗАЛУУ ЛИДЕР ҮЙЛЭЭ ҮЗЭН ТҮҮХИЙН ТАВЦАН ДЭЭРХ ШУДАРГА ҮНЭНИЙ ШҮҮХЭЭР ОРОХ ГЭЖ ҮЙЛЭЭ ҮЗЭН АЛАЛДАЖ БН. ЧИ МХЗЭ ГЭДЭГ АЙЛЫГ ТАРААСАН. ТА АВИЛГА АВААД ТЭР ҮЕД АЗААР НАМЫН ДАРГА ХОЛБОГДСОНЫ ХҮЧИНД ТҮҮНИЙГ ЧИРСЭН ШАНТААЖИЛСАНЫ ХҮЧИНД ААВЫН ХААЛГА АРАЙ Ч ТАТАЛГҮЙ ҮЛДСЭН ХҮН ШҮҮ.
ЭНХМАНДАХ ТА КАЗИНО БАЙГАЛЬ ГУЙГААС АВИЛГА ТУУГААД НАМБАРЫН ЭНХБАЯРЫН ХАМТ ХОЛБОГДОЖ БАЙСАН ДАА. ЭНЭ ХЭРГЭЭРЭЭ ГАНЦ ХУДАГТ ОЛОН ХОНОГ МОРИЛЖ НАМАА ЯЛАГДУУЛЖ ЗӨНДӨӨ ЮМ БОЛСОН. НОТЛОГДСОН ХЭРЭГ ШҮҮ ДЭЭ. ЧИНИЙ ҮЛДЭЭСЭН БААСЫГ ЧИНЬ ЦЭВЭРЛЭХ ГЭЖ ЭНЭ ХОЕР ЗАЛУУ ЛИДЕР ТҮҮХИЙН ТАВЦАН ДЭЭРХ ШУДАРГА ҮНЭНИЙ ШҮҮХЭЭР ОРОХ ГЭЖ ҮЙЛЭЭ ҮЗЭН АЛАЛДАЖ БН. ЧИ МХЗЭ ГЭДЭГ АЙЛЫГ ТАРААСАН. ТА АВИЛГА АВААД ТЭР ҮЕД АЗААР НАМЫН ДАРГА ХОЛБОГДСОНЫ ХҮЧИНД ТҮҮНИЙГ ЧИРСЭН ШАНТААЖИЛСАНЫ ХҮЧИНД ААВЫН ХААЛГА АРАЙ Ч ТАТАЛГҮЙ ҮЛДСЭН ХҮН ШҮҮ.
ЭНЭ ХҮН ОДОО ЮУВ ДЭЭ. ШУДАРГА ҮНЭНИЙ ГЭРЧ ЮМ ШИГ. ЯЛ АВАХ Л ХҮН. НАМЫНХАА ХАГАРАЛ ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЭЛ ГЭЭД ЯРЬВАЛ ТАНТАЙ ХОЛБООТОЙ ЮМ БИЙ. ДУУГУЙ СУУГАА Ч. ЯАЖ БАЙГАА ЮМ. ХОЕР ЗАЛУУГ УЛАМ ХАГАЛЖ ЯС ХАЯАД ЯАХНАВ.
Харин энэ хүн чинь эрдэмтэн гадаад дотоодод явж юм үзэж алдаж онож явсаныхоо хувьд үнэнийг голоор нь хэлчихлээ Хэнийг нь ч зарим нэг хүн шиг худал үнэнийг нь мэдэхгүй доромжилж гутаагаагүй худал хэлж магтаагүй хүнээ таньдаг дэмжиж түшиж явсан хүний хувьд ҮНЭНИЙГ ҮНЭНЭЭР НЬ ХЭЛЖЭЭ УХААРАЛ ХАЙРЛАСАН САЙХАН ХАНДЛАГА БАЙНА ШҮҮ
Зангарагатай юм үзэж нүд тайлсан шуналгүй хүмүүс ер нь хайчсан бэ хөнгөн хийсвэрзалуусийг хэт дэмжсэнээс ийм байдөлд хүрсэн Германд 60 хүрсэн улстөрчийгхий шуналньгарсан эхоронч хүмүүс гэдэг үнэних зөв
КАЗИНО ЮУ ЮУ ГЭЖ ХУЦААД БНАА. ХЭЛД ОРЧИХОЖ, ЧАМАЙГ МАРТААГҮЙ
МҮОНТ олон нийтийн телевиз шиг байж чадаж байгаа юу?60тэрбум,Манан бүлэглэл хууль,хүчний байгууллагуудын хамгаалалтанд орох хүсэлт тавьж,орсон байх.Таны томилсон МҮОНТ-н дарга Нинжжамц хэний эхнэр билээ.Та хэний даалгавар,шахалтаар гэнэт хэлд оров.Энэ олон түмний санаа бодлыг хэзээ илэрхийлэх юм бэ?
namuud bugd suirseen mangaraa
Demjij bnaa.
Delhii havtgai gej zutgeseer l baihuu.
Enhmandah guai 2 hunii eviig bodson bol dahiad 1 huniig muu bolgoj harluulah heregguiee.Battulgaar togluulj jujig uzeegdel gargadag n M.Enhbold menuu.Arai l teneg zuvelgee bn.UB hotiin buh san.bank.UBiin gisjgeh gazargui bolson shavar ovoolgo.Songuulid uzuulsen dun n eeriig n ard tumen bgaagaar dugnesen.60 terbum.Elbegdorjiin ulaan hamgaalagch ene bugd ene hun bgaagaara bga n ene.Eer hund buruu bhgui.Zorigiin.Bayrtsogt.Saihanbileg.Hurts.Batuul.Hurts.Elbegdorjiin buh hereg ilrehgui ard tumen marttal darj bga n hen be.Ta sain bodoj bichmeer uom
Muu aivlaga avagch enhboldo umuurd baiga bolltoi biti huts mongolchuud hurelsvhid demjeij bn
ер энэ намуудыг устгах хэрэгтэй юу нь захиасаг намдаа хайртай пизда бэ нам хэнд хамаатай юмбэ