2018-12-25 14:26
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны “Монел”-ийн 32 дугаар гудамжинд тээврийн хэрэгслийн ноцтой осол болжээ. Ослын улмаас автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлага өчигдөр 12:31 цагт ирсний дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллаж, ослоор нас барсан 22 настай залуугийн цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. […]










