АТГ өнөөдөр (2018.12.25) сар бүр өгдөг хэвлэлийн мэдээллээ түгээж байна. Тус газраас энэ онд иргэдийн дунд шударга байдал болоод авлигын индексийн судалгааг явуулахад үнэлэмж буурсан үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал, судалгаанд хамрагдсан нийт оролцогчдын үнэлгээгээр шударга байдлын үнэлгээ 68.8 хувь гарч өнгөрсөн оны үзүүлэлтээс 1.0 пунктээр буурсан байна. Анх судалгаа хийгдсэн 2015 оны үнэлгээтэй харьцуулахад 5.0 пунктээр бага үзүүлэлттэй гарлаа.
Энэ жилийн хувьд авлига хамгийн их тархсан институцийн нэгдүгээрт, шүүх байгууллага, хоёрт газрын алба, гуравт эрүүл мэндийн байгууллага эрэмбэлэгджээ.
Харин Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, соёл урлагийн газрууд иргэдээс сайн гэсэн үнэлгээ авсан бол Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Баян-Өлгий, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар иргэдээс бага оноо авчээ.
Шүүх, газрын алба, эрүүл мэндийн байгууллага, төрийн захиргааны байгууллага яам, агентлагууд 2016 онд ч эхний 5-д эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд ч эрэмбээсээ ухраагүй бөгөөд үүн дээр нэмэгдэн боловсролын байгууллага 9 дүгээр байраас урагшилж 5-д бичигдсэн байна.
2 comments
ATG bas opno bzde
Ийм байтал багш эмч нараар сор залж, ажил хийсэн нэр зүүдэг болсон нь эднийгээ хамгаалж байгаа хэрэг шүү дээ.